Eрөнхий боловсролын сургуулиудын гурван ээлжтэй болж байгааг Улсын Их хурлын гишүүн Л.Энх-Амгалан ийнхүү тайлбарлалаа.
Үүнд, нэгдүгээрт жил бүр 78-80 мянган хүүхэд 1 дүгээр ангид элсэж ордог бол 35 мянган хүүхэд 12 дугаар анги төгсөж байгаатай холбоотой. Хоёр дахь асуудал нь санхүүжилт, хөрөнгө төсөв оновчгүй бодлоготой холбоотой. Он дамжуулан газаргүй, зураг төсөвгүй байдалд тусгуурлан тодорхой бус санхүүжилт олгодог. Эцэст нь, хот төлөвлөлт нь өөрөө асуудалтай байдлаас улбаалдаг. Үүнд, шинээр баригдаж байгаа хотхонууд, орон сууцнуудыг сургууль цэцэрлэгтэй байхаар төлөвлөж газрын зөвшөөрөл авдаг ч гэсэн эцэст нь УОК-т сургууль цэцэрлэггүй Улсын Онцгой Комисс-т хүлээн өгдөгтөө холбоотойгоор EБС-иуд гурван ээлжтэй болж байгаа ажээ.