62 дугаар сургуулийн өргөтгөл барилгын гүйцэтгэгчийн гэрээг цуцаллаа
С.Марал
Үйл явдал
/
3 сарын өмнө

Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль 4300 орчим сурагчтай. Хичээлийн хоёр байртай. 3 дахь байр буюу өргөтгөлийн 640 суудалтай сургуулийн барилгын ажил 2018 онд эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулаагүй байна.

2021 оноос хойш бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орж барилга цоожтой хэвээр энэ хичээлийн жилтэй золгож байна. Гэрээний дагуу тус сургуулийг 2022 онд ашиглалтад оруулах үүрэгтэй байсан. Үүргээ биелүүлээгүй Ганзосон компанитай байгуулсан гэрээг цуцлахаар шийдвэрлэж байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн ачаалал өндөртэй 20, 32 дугаар хороонд ажиллаж баригдаж байгаа сургуулийн барилгуудтай танилцлаа. Гүйцэтгэл өндөр хувьтай боловч нэмэлт санхүүжилт авах, үнийн өсөлт тооцуулах, зээлд хамрагдах зэрэг олон бэрхшээл ярьж байна.

Ер нь бол ажил хийж чадна гэж авсан бол ажлаа чанартай хийдэг. Барилгын ажлыг гүйцэтгэх эрсдэлээ төр лүүгээ чихээд баймааргүй байгаа юм гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.