Манай улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга, Эрхэмсэг ноён Вячеслав Викторович Володин, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан болон бусад төлөөлөгчдийн хамт БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Маршал Георгий Константинович Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
Дараа нь эрхэм зочид Маршал Г.К.Жуковын ажил үйлс, амьдрал замналын арвин сан хөмрөг бүхий музейд саатаж, түүхэн үзмэрүүдийг сонирхлоо.