“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 65 багц буюу 416 мянган тонн хатуу коксжих нүүрсийг арилжаалсан. Арилжаанд нийт 4 худалдан авагч оролцсон бөгөөд коксжих нүүрсийг тонн тутмыг 143.1 ам.доллароос дуудаж, 176.1 ам.долларт хэлцэл хийгдсэн. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 47 удаагийн арилжаагаар нийт 607 сая ам.долларын үнэлгээ бүхий 5,2 сая тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаалаад байна.