Монгол цэргийн нэгдсэн холбоо БНСУ-ын Нүдний шилний нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байгаа “Тунгалаг мэлмий-2023” сайн дурын хүмүүнлэгийн ажиллагаа энэ оны 7 дугаар сард Улаанбаатар хот, Орхон, Хөвсгөл аймгуудад зохион байгуулагдсан бөгөөд тус хүмүүнлэгийн ажиллагааны хүрээнд БНСУ-д захиалан хийлгэсэн нүдний шилийг МЦНХ өөрийн зардлаар тээвэрлэн авчирч захиалсан эздэд нь хүлээлгэн өгч байна. Улаанбаатар хотоос шил захиалсан иргэдийн шилийг гардуулах ажиллагаа өчигдөр (2023.09.27) МЦНХ-ны байранд боллоо.
МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБОО