ЦХХХЯ НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана
М.Амарбаясгалан
Үйл явдал
/
2 сарын өмнө
 
ЦХХХ-ны сайд Н.Учрал НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг /2023.10.03/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Монгол улсын цахимжилт, шилэн, ил тод байдал олон улсад үнэлэгдсэнийг онцолж, цахим шилжилтийг эрчимжүүлэх бодлогын хүрээнд хийж буй ажлуудаа танилцууллаа. Мөн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд нээлттэй гэдгээ илэрхийлсэн юм.
НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, цахимжилт тэр дундаа хувийн хэвшлийнхнийг бодлогоор дэмжих E-Business.mn платформыг үр дүнтэй ажиллуулж байгааг онцоллоо. Мөн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд ЦХХХЯ манлайлж, хамтран ажиллахыг хүслээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.