Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр нар өнөөдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Худалдааг дэмжих хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод 2023 оны 09 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд "Монгол-Хятадын ЭКСПО" дөрөв дэх удаагийн арга хэмжээг амжилттай зохион байгуулсан билээ.
Уулзалтын үеэр ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан “Монгол-Хятадын худалдаа, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйлдвэрлэгчдийн харилцаа холбоог тэлэх, зах зээлийн шинэ боломжийг нээх, хоёр талын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх зорилготой “Монгол–Хятадын 4 дэх” удаагийн экспо арга хэмжээг хамтран амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлье. Та бүхний ажил үйлс өөдрөг байж, хөгжин дэвжихийн ерөөлийг дэвшүүлье” хэмээсэн юм .
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.