Ц.Дэлэгийн нэрэмжит Даланзадгад сумын 9-р цэцэрлэгийн 50 жилийн ойн баяр тохиож байна
М.Амарбаясгалан
Үйл явдал
/
2 долоо хоногийн өмнө
Говь нутгийн хүүхэд багачуудад сургуулийн өмнөх суурь боловсролыг эзэмшүүлэх үйлсэд 50 жилийн хугацаанд хүчин зүтгэсэн 9-р цэцэрлэгийн үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагчид, төгсөгчдийн баярт өдөр өнөөдөр тохиож байна. Баярын хуралд аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж оролцон салбарын болон орон нутгийн шагналаар шагнагдсан эрхмүүдэд шагналыг хүндэтгэн гардуулав. Түүхт ойгоо тэмдэглэж буй 9-р цэцэрлэгийн хамт олонд аймаг орон нутгийн зүгээс 5,000,000 төгрөгийг батламжлан гардууллаа.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.