"Говийн гайхамшигт 6" арга хэмжээ ӨМНӨГОВЬ аймагт болно
Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт, тэдгээрийн амьдардаг экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийг татан оролцуулах зорилгоор “Говийн гайхамшигт 6" арга хэмжээ Өмнөговь аймагт зохион байгуулагдах гэж байна.