Үерийн даланг зориулалтын дагуу ашиглахгүй бол ус хальж, зам эвдэж байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна
Дунд гол үерлэж, ус зайлуулах хоолойг давсан тул нүхэн гарцууд усанд автсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Дунд голын орчимд үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх арга хэмжээг үе шаттайгаар авч ажиллаж байна. Нарны замаас Гандийн гудамжийг холбосон түр замыг сэтэлж, хашигдаад байсан усны урсцыг нэмэгдүүлэх арга хэмжээг авсан.