Төрсөн огноо : 1959-08-10
Албан тушаал : Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны дэд ерөнхийлөгч
Мэргэжил : Эдийн засагч
Төрсөн нутаг : Баян-Өлгий
Эдийн засгийн ухааны доктор, профессор А.БАКЕЙ
• 1959 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт төрсөн. 1984 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.
• 1991 онд МУИС-ийн докторантурыг төгсөж, 1992 онд ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн дэргэдэх Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
• 1993 онд БНХАУ-ын Бээжин хотын Хэлний дээд сургуулийн хятад хэлний курсыг дүүргэсэн.
• 1994 онд БНХАУ-ын Ардын их сургуулийн зах зээлийн эдийн засгийн курсыг төгссөн.
• 1984 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйд эдийн засагчаар ажилласан.
• 1984-2004 он хүртэл Хөдөө аж ахуйн их сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, декан, сургалт эрхэлсэн проректорын албыг хашсан.
• 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогддон ажилласан.
• 2006-2007 онд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын албыг хашсан.
• 2009 оноос одоо хүртэл Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор бөгөөд Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
• Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн даргын сонгуульт ажлыг гүйцэтгэж байна.