Б.Цэнгэл нь 1968 онд төрсөн.
1985 онд Дархан хотын 3 дугаар 10 жилийн дунд сургууль, 1990 онд хуучнаар ЗХУ-д Иванаво хотын Улсын Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистраар тус тус төгссөн.
Б.Цэнгэл нь:
1990-1992 онд Дархан хотын Ардын шүүхэд нарийн бичгийн дарга,
1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Зохион байгуулагч
1997-1998 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд Хуулийн зөвлөх
2000 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер
2001 онд ГЕГ-ын харьяа Нефть, онцгой албан татварын гаалийн газарт албаны дарга
2001-2002 онд Гаалийн ерөнхий газрын Хяналтын шуурхай албаны дарга
2002-2003 онд Гаалийн ерөнхий газрын Хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хэлтэст Гаалийн улсын ахлах байцаагч
2003-2006 онд Улаанбаатар дахь Гаалийн газарт Орлогч дарга
2006-2008 онд Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга
2008-2009 онд Зам, тээвэр аялал жуулчлалын яамны харьяа Тээврийн үйлчилгээний төвийн захирал
2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто тээврийн газрын дарга
2012 онд Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд
2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх
2015 онд Гаалийн ерөнхий газрын даргын албан үүргийг тус тус гүйцэтгэж иржээ.
2017 оноос эхлэн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.