Хамрах хугацаа: 2019.09.01-12.30
Судалгаа дуусахад
Б.Айбек
Баян-Өлгий аймаг
Баян-Өлгий аймаг дахь МАХН-ын дарга
8,766
Танилцуулга
Саналын тоо
8,766

Хууль зүйн ухааны доктор
• 1977 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн.
• 1984-1991 онд Баян-Өлгий аймгийн 10-н жилийн 1 дүгээр дунд сургуулийг, 1991-1994 Баатар хот Москвагийн нэрэмжит Улсын тэргүүний 33–р дунд сургуулийг тус тус онц дүнтэй төгссөн.
• 1995-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг амжилттай дүүргэж, 2001-2002 онд Цагдаагийн акдемид Магистрийн зэрэг, 2004-2007 онд ОХУ-н Санкт-Петербург хотын ДЯЯ-ны их сургуульд “Захиалгад аллагын мөрдөн байцаалтын сэтгэл зүй” сэдвээр дипломын ажил хамгаалсан бөгөөд мөн ондоо “Зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн эрүүгийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь, урьдчилан сэргийлэх зарим асуудал” сэдвээр Хууль зүйн ухааны докторын зэргийг хамгаалсан.
• 3- Судалгааны болон гарын авлага ном, 25- Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүллэг /12-г гадаадын ном зохиолуудад/ хэвлэн нийтлүүлсэн.
• Орос, Англи хэлтэй.
• 1999-2004 онд Цагдаагийн акедемид багш, 2004-2007 онд ОХУ-н ДЯЯ-ны Их сургуульд Адьют, 2007-2008 онд Цагдаагийн академид ахлах багш, 2008 оны 1 сараас 2012 оны 3-р сар хүртэл УДШ-н судалгааны ахлах шинжээч, орлогч дарга, 2013 оны 5 сараас Москва хотын ДЯЯ-ны Их сургуульд аспирантурт суралцахаас гадна ОУУБИС-н Эрх зүйн тэнхимийн эрхлэгч албыг хашиж байна.

• Цагдаагийн Академийн 70, 80 жилийн ойн медаль
Хууль зүйн дотоод хэргийн алба байгуулагдсаны 100 жилийн ойн медаль
Цагдаагийн гавьяа тэмдэг
МАН-н хүндэт тэмдэг
Боловсролын тэргүүний ажилтан зэрэг гавьяа шагналын хүртсэн байна.
• МАН-н гишүүн