ТОВЧ НАМТАР
Бат-Очир овогтой Энхболд нь 1970 онд Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Багш, эдийн засагч мэргэжилтэй.
Боловсрол:
- Б.Энхболд 1978-1986 онд Эрдэнэхайрхан сумын 8-н жилийн дунд сургууль, 1987-1988 онд Завхан аймгийн Улиастай хотын Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийг төгссөн
- 1989-1992 онд Монгол улсын боловсролын их сургуулийг Биеийн тамирын арга зүйч мэргэжлээр суралцан төгссөн.
- 2001-2003 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн.
- 2009-2012 онд АНУ-ын Арканзас мужын Их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцаж мэргэжил дээшлүүлсэн.
Ажлын туршлага:
- 1992-1996 онд “Алтан” ББХХ-ын захирал
- 1996-1999 онд “Далд булаг” ХХК-ны дэд захирал
- 1999 оноос “Сонор трейд” ХХК-ны ерөнхий захирал
- 2006 оноос “Сонор Холдинг” компаний ерөнхийлөгч
- 2010 оноос Завхан хүнс групп ХХК-ийн ерөнхийлөгчөөр өнөөг хүртэл ажиллаж байна.
Сонгуульт ажил:
- 2014 оноос өнөөг хүртэл Завхан аймгийн Монгол Ардын намын Намын хорооны гишүүн
- 2014 оноос өнөөг хүртэл Монгол Ардын намын Бага хурлын гишүүн
- 2004 – 2012 онд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Нутгийн зөвлөлийн дарга
- 2012-2018 онд Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн дарга
- 2018 оноос Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, Удирдах зөвлөлийн гишүүн
Авсан гавьяа шагнал, цол хэргэм:
- 2002 онд Монгол улсын Уул уурхайн тэргүүний ажилтан цол, тэмдэг
- 2010 онд Монгол улсын Алдарт уяач цол, тэмдэг
- 2013 онд “Алтан гадас” одон
- 2015 онд МУ-ын Манлай уяач цол, тэмдэг
- 2018 онд МУ-ын Тод манлай уяач цол, тэмдэг
Гадаад хэл: