Сүүлийн жилүүдэд барууны том хэвлэлүүдээр олон улсын татвар, хахуулийн гэмт хэрэгтнүүдийг задалж илчилэх ажилууд их хийгдэх болсны нэг нь С.Баярцогтын хахуулийн мөнгөө баруун европын офшор гэдэг татварынхны хараа хяналтаас нуудаг тусгай дансанд хийсэн нь илэрсэн хэрэг явдал юм. 2013 оны хавар энэ дуулиан олон улсад задарч дараахан нь С.Баярцогт хэвлэлийн бага хурал хийлгэж "өөрийгөө огт буруугүй" хэмээн мэдэгдсэн юм. Үүнээс 2 сарын дараа Их хурал дахь сөрөг хүчнүүдийн шахалтаар С.Баярцогтыг Их хурлын дэд даргын суудлаас огцруулах гол үндэслэл нь энэ хэрэгтэй холбоотой болно. Барууны хэвлэлүүдэд Баярцогт нь бусад хахууль луйварын гэмт хэрэгтэн улс төрчидийн хамт 2013 онд олантаа хэвлэгдэж тараагдсан юм. [
Оффшор дансан дах мөнгөө гэр бүлээсээ ч нууж байсан учир мэдээлэл ил болсны дараа С. Баярцогт "гэр бүлдээ санаа зовж байна." гэсэн мэдэгдэл хийсэн.
2016 онд дэлхий нийтэд дуулиан болсон Панамын баримтын жагсаалтанд Баярцогтын нууц оффшор хэргүүд мөн дэлгэгдсэн байна. Энэ баримтаар Баярцогт нь өөрийгөө Монголын харяаллын бус гэсэн байдлаар оффшор дансаа бүртгүүлсэн нь давхар баталгаажжээ.