Хамрах хугацаа: 2019.09.01-12.30
Судалгаа дуусахад
С.ЗҮЛЬФИКАР
Баян-Өлгий аймаг
Удирдлагын академийн захирал
1,241
Танилцуулга
Саналын тоо
1,241

Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академи нь 100 гаруй жилийн түүхэндээ улс орны хөгжил дэвшил, түүхэн цаг үеийн хэрэгцээ шаардлагын дагуу төр, нийгэм, бизнесийн салбарын удирдах ажилтныг амжилттай бэлтгэж ирсэн баялаг түүхтэй эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага билээ. Улс орны болон дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага тус сургуулийн эрдмийн хамт олныг шинэ, бүтээлч эрэл хайгуулд хөтөлж, хөгжил дэвшлийн шинэ боломжийг нээж байдаг. Удирдлагын академийн хамт олон 2017 онд эрхэм зорилго, стратегийн зорилтоо шинэчлэн тодорхойлж удирдахуйн ухааны сургалт, судалгааны үндэсний тэргүүлэх байгууллага байхаар зорьж байна.  

Бид сонсогчдын суралцах, багш, профессоруудын ажиллах нөхцлийг сайжруулахад анхаарч хөгжлийн орчин үеийн шаардлагад нийцсэн сургалтын орчинг бүрдүүлэн, сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээний шинэлэг технологи, арга зүйг нэвтрүүлж олон улсад өрсөлдөх чадвартай, баялаг агуулга бүхий сургалт, судалгааны хөтөлбөрийг суралцагчиддаа санал болгохоор ажиллаж байна.

Олон улс, бүс нутагт харилцаагаа өргөжүүлж хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрүүдэд оюутан, сонсогчдыг сургах, багш, судлаачдаа харилцан солилцож ажиллуулан хамтарсан судалгаа хийж  үр дүнг нийтийн хүртээл болгоход онцгойлон анхаарна.

Бидэнтэй хамтран ажиллах гадаад, дотоодын байгууллага, эрдэмтэн судлаачид, манайд суралцах хүсэлтэй хэн бүхэнд Удирдлагын академийн үүд хаалга нээлттэй байх болно.


ЗАХИРАЛ ПРОФЕССОР С.ЗҮЛЬФИКАР