Хамрах хугацаа: 2019.09.01-12.30
Судалгаа дуусахад
Б.Бейсен
Баян-Өлгий аймаг
Ардчилсан намын гишүүн
6,993
Танилцуулга
Саналын тоо
6,993
1987
Ногооннуур сумын сум дундын эмнэлгийн мэс заслын эмч
1988
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн бөөрний мэс заслын эмч
1989
1990
1991
1992
Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч
1993
1994
1995
Мэс заслын тасгийн эрхлэгч
1996
1997
1998
1999
Мэс заслын эмч
2000
2001
2002
2003
Мэс заслын тасгийн эрхлэгч
2004
2005
2006
Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн газрын дарга
2007
2008
2009
2010
2011
Нэгдсэн эмнэлгийн дарга
2012
2013
2014
2015
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч
2016
2017
2018
2019
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020
2021
  1. Товч намтар:

Хурман овогт Буланы Бейсен нь 1963 онд Баян-Өлгий аймгийн Бугат сумын Улаантолгой багийн Онгоцой гэдэг газар малчин ардын гэр бүлд төрсөн.

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор, доктрант.

Аймгийн нэгдсэн эмнэлэгт 1988 оноос хойш тасралтгүй 30 гаруй жил мэс заслын их эмч, тасгийн эрхлэгч, зөвлөх эмчээр ажиллаж байна.  Давхардсан тоогоор 40 мянга гаруй хүнд үзлэг хийж, 750 гаруй орон нутгийн яаралтай тусламжийн дуудлаганд явж, 15 мянга орчим хүнд мэс ажилбар хийжээ.

 

  1. Боловсрол:
  • 1972-1980 Цагааннуурын 8 жилийн дунд сургууль
  • 1980-1982 Өлгий хотын 1-р дунд сургууль
  • 1982-1988 Анагаах Ухааны Дээд Сургууль – хүний их эмч, мэс засалч
  • 1993-1994 онд мэс заслын эмчийн резидентур
  • 1990 онд Урологийн эмчийн курс
  • 1995-1996 онд Булчирхай эмчийн ба мэс заслын курс
  • 1996 онд ДЭМБ-ын шугамаар ЭХО-гийн эмчийн курс
  • 2002 онд Турк улсын Стамбул хотын “Нумуне” эмнэлэгт мэс заслын эмчийн мэргэжил дээшлүүлэх курс
  • 2003 онд Турк улсын Анкара Полатлы хотод Урологийн эмчийн мэргэжил дээшлүүлэх курс
  • 2007 онд Турк улсын Анкара хотын “Нумуне” эмнэлэгт дурангийн мэс заслын эмчийн курс
  • 2014 онд Улаанбаатар хот, Бөөрний мэс заслын эмчийн мэргэжил дээшлүүлэх курс
  • 2014 онд Анагаах ухааны магистрын зэрэг хамгаалсан.
  • 2015 онд БНХАУ-ын Бээжин хотын Бөөр шээсний замын дурангийн мэс заслын курс
  • 2017 онд Клиникийн профессор цол хүртсэн.

 

  1. Ажилласан байдал:
  • 1988-онд Ногооннуур сумын сум дундын эмнэлгийн мэс заслын эмч
  • 1989-1993 онд аймгийн нэгдсэн эмнэлгийн бөөрний мэс заслын эмч
  • 1993-1996 онд нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч
  • 1996-2000 онд мэс заслын тасгийн эрхлэгч
  • 2000-2004 онд мэс заслын эмч
  • 2004-2012 онд мэс заслын тасгийн эрхлэгч
  • 2007 онд аймгийн эрүүл мэндийн газрын дарга
  • 2012-2016 онд нэгдсэн эмнэлгийн дарга
  • 2016 оноос аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх эмчээр тус тус ажиллаж байна.
  1. Гавьяа шагнал:
  • МХЗЭ-ийн “Хөдөлмөрийн алдар” алт, хүрэл медаль /1982,1983/
  • МХЗЭ-ийн төв хорооны Хүндэт жуух бичиг /1984/
  • Эрүүл мэндийн яамны Хүндэт жуух бичиг /1997/
  • “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол тэмдэг /2000/
  • “Аймгийн хөдөлмөрийн аварга их эмч” /2000/
  • “Эрх чөлөөний одон” /2002/
  • “Их Монгол Улсын 800 жилийн ойн медаль” /2006/
  • Аймгийн “Шилдэг их эмч” /2008/
  • “Аймгийн шилдэг Эмнэлзүйч эмч” /2008/
  • Алтан гадас одон” /2009/
  • “Хөдөлмөрийн алдар” алтан медаль /2011/
  • “Мэс засалчдын алдар” алтан медаль /2012/
  • “Аймгийн Эрүүл мэндийн салбарын шилдэг удирдагч” /2014/
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” /2016/
  • Монгол Улсын Хүний Гавьяат Эмч” /2019/

 

  1. Сонгуульт ажил:
  • 1986-1988 онд АУДС-ийн эвлэлийн хорооны товчооны гишүүн
  • 1996-1998 онд нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч
  • 2004-2012 онд нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгч
  • 2007 онд аймгийн эрүүл мэндийн газрын дарга
  • 2012-2016 онд аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга
  • 2004, 2008, 2012, 2016 оны орон нутгийн сонгуулиар АИТХ-ын төлөөлөгчөөр 4 удаа сонгогдсон. Түүнээс 2008-2016 онд АИТХ-ын тэргүүлэгч
  • 2016 оноос АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн
  • 2016 оноос АИТХ-ын АН-ын бүлгийн дарга

 

  1. Гадаад хэл:

Орос, турк.

 

  1. Цахим хаяг:

[email protected]