Хамрах хугацаа: 2019.09.01-12.30
Судалгаа дуусахад
Д.АМАРБАЯСГАЛАН
Баянзүрх
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
23,568
Танилцуулга
Саналын тоо
23,568
2015
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
2016
2017
2018
2019
2020
2021
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2022
2023

1981 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Цахилгаан холбоо, Мэдээлэл хэмжлийн электроник инженерийн хосолсон мэргэжилтэй. Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Сургууль, Нийгмийн Ухааны Салбар, Улс төр судлалын тэнхимийг Улс төр судлаач мэргэжлээр төгссөн. Шинжлэх ухааны магистрын зэрэгтэй.

Ажилласан байдал:

  • 2000-2009 онд “Монгол Шуудан ХК-д Маркетинг төлөвлөлтийн газрын дарга,
  • 2009-2012 онд Монгол Ардын Намын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга,
  • 2009-2018 онд Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн,
  • 2010-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Дэд ерөнхийлөгч,
  • 2013-2016 онд Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн,
  • 2013-2018 онд Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн гишүүн,
  • 2015-2016 онд “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн Дэд тэргүүн,
  • 2008-2018 онд Монголын Зүүний Хүчний Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн,
  • 2008-2019 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, НИТХ дахь Монгол Ардын Намын Бүлгийн дарга,
  • 2016 оноос Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилллаж байна.

АНУ-ын Жорж Тауны Их Сургуулийн магистерийн өмнөх хөтөлбөрт хамрагдан (2013 – 2015) “Метрополис хотуудын хөгжлийн төлөв хандлага, хөгжлийн гарц, шийдэл” сэдвээр судалгааны ажил хийсэн

Д.Амарбаясгалан Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд улиран сонгогдсон анхны улс төрч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон хамгийн залуу төлөөлөгч, Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газарт ажилласан хамгийн залуу хэлтсийн дарга юм. Тэрээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн даргаар ажиллах хугацаандаа Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах, солих хагалгаа хийх нөхцөл боломжийг бодитоор бүрдүүлж чадсан. Д.Амарбаясгалан Монгол Улсынхаа Тусгаар тогтнол - Эрх чөлөө - Шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн зүүн төвийн нийгмийн ардчилсан үзэл баримтлалтай улс төрч юм.