Шаривханы Мурат 1968 оны 8-р сарын 2-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумд төрсөн. Хуульч, цэргийн бэлтгэл хурандаа.
БОЛОВСРОЛ:
1975-1983 онд Алтай сумын 8-жилийн сургууль;
1983-1987 онд Дархан хотын Барилгын техникум;
1989-1993 онд Улаанбаатар хот дахь Монгол Улсын Багшийн Их сургууль;
1995-1996 онд Цагдаагийн академийн курс;
1999-2003 онд Цагдаагийн академи.
АЖИЛ МЭРГЭЖИЛ:
1987 - 1988 онд Алтай сумын тооцооны касст ня- бо;
1988 - 1989 онд Баян-Өлгий аймгийн Биеийн тамир спорт хороонд бөхийн дасгалжуулагч;
1995-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст төлөөлөгч, жижүүрийн офицер, жижүүрийн ахлах, ахлах хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөөлөгч;
2004-2008 онд Баян-Өлгий аймгийн ИХТ-д бие даагчаар сонгогдож, ИТХ-ын төлөөлөгч,
2005-2013 онд Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны дарга;
2013-2014 онд Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэст Аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн;
2014 -2015 онд Гадаадын иргэдийг саатуулах байрны дарга;
2015-2018 онд Хорих 407-р ангийн үйлдвэрийн дарга,
2018 онд цэргийн гавъяаны амралтанд гарсан.
СПОРТЫН АМЖИЛТУУД:
1983 онд Үндэсний бөхийн өсвөрийн «Аймгийн аварга»;
1984 онд Дархан хотын Үндэсний бөхийн «Өсвөрийн хотын аварга»;
1985 онд Алтай сумынхаа наадамд 17 настайдаа түрүүлж «Сумын заан» цол;
1988 онд 3-р сард насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж «Аймгийн начин» цол;
1988 онд 20 настайдаа аймгийн наадамд түрүүлж, «Аймгийн арслан» цол;
1997 онд Аймгийн наадамд 2 дахь удаагаа түрүүлж, «Аймгийн хурц арслан» цол;
2005 онд Кураш барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээнд «үнэмлэхүй» жингийн аваргаар тус тус шалгарсан. Кураш барилдааны «Олон улсын хэмжээний мастер»;
2019 онд «Гранд мастер» Монгол Улсын аварга шалгаруулах Жудо бөхийн тэмцээнд -100 кг жинд 3-р байр;
2019 онд Монгол Улсын Самбо бөхийн мастеруудын аварга шалгаруулах «Sambo Master 2019» тэмцээнд 50-54 насны +100 кг жинд 3-р байр.
ГАВЬЯА ШАГНАЛ: