Хамрах хугацаа: 2019.09.01-12.30
Судалгаа дуусахад
С.Насанбат
Дархан-Уул аймаг
Дархан-Уул аймгийн засаг дарга
2,285
Танилцуулга
Саналын тоо
2,285
2015
Дархан-Уул аймгийн засаг дарга
2016
2017

Дархан-Уул аймгийн нийт ард иргэдийн нэрийн өмнөөс Та бүхнийг манай аймагт болон Найрамдлын Дархан хотод тавтай морилохыг урьж байна.

Манай аймаг нь Монгол Улсын хойд бүсэд Хараа голын сав газрын Бурхантын хөндийд байрладаг аж үйлдвэр, газар тариалангийн гол бүс нутаг юм.

Дархан хотын суурийг анх 1961 онд тавьснаас хойш эдүгээ 97500 хүн амтай, хүн амын 67.5 хувь нь тохилог орон сууцанд амьдардаг, олон улсын авто болон төмөр замын зангилаан дээр байрладаг, төвийн эрчим хүчний системд холбогдсон, дэд бүтэц өндөр хөгжсөн, аж үйлдвэрийн томоохон төв болсон.

Дарханчууд бидний амжилт бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Дархан хот байгуулагдсаны 50 жилийн ойгоор анх удаа “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан юм.

Дархан-Уул аймгийн бүтээлч, хөдөлмөрч хамт олны дундаас Монгол улсын Хөдөлмөрийн баатар 17, Гавьяат цолтон 50, Төрийн соёрхолт зургааг төрүүлсэн нь Та бидний зүй ёсны бахархал болж байдаг билээ.

Хотын маань нэр хүнд Монгол улсад төдийгүй гадаадын олон оронд найрамдал хамтын ажиллагаа, ах дүүгийн харилцаагаар тодорхойлогдож дэлхийд нэрлэгдэх хот болон хөгжиж байна.

Дарханы иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан хүсэл зоригийг нь эрхэмлэн дээдэлж, аймгийн эдийн засаг, нийгмийг эрчимтэй хөгжүүлэхэд төрийн бодлого, үйл ажиллагааг чиглүүлэх зорилготой нийт 8 бүлэг, 11 дэд бүлэг, 139 зорилт бүхий тус хөтөлбөрийг ИТХ-ын ээлжит бус III хуралдаанаар баталгаажуулж, хөгжил дэвшилд хүрэх замаа тодорхойллоо.

Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийнхээ санаа бодлыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас гарах шийдвэрүүдэд тусган хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлуудад томоохон ахиц гаргахын төлөө хичээн ажиллах болно.

Манай аймагт эрүүл агаар, цэвэр цэмцгэр гудамж, талбай, төгс шийдэл, усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэнгүүд таныг угтаж авах болно.

Таныг манай аймагт зочилж энэ бүхнийг өөрийн биеэр ирж сонирхохыг урьж байна. Монгол улсын аж үйлдвэр, уул уурхай, газар тариалангийн цөм болсон Дархан-Уул аймагт таныг олон олон боломжууд хүлээж байгаа гэдэгт бүү эргэлзээрэй.

 

 

Дархан-Уул аймгийн Засаг дарга

Сундуйжавын  Насанбат