“Тээврийн хэрэгслийн төлбөр тооцооны ухаалаг шийдэл” хэлэлцүүлэг боллоо Сэрэмжлүүлэг: ЗТХЯ-ны нэрийг барьж иргэдийг БНСУ руу явуулна гэж залилан мэхлэх явдал гарч болзошгүй байна Ж.Батбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгаарлах бус, дэмжиж ажиллах ёстой “Ханбогд амралт-Төв номын сан” чиглэлд том оврын автобус үйлчилнэ Хотын захирагч С.Амарсайхан Москва хотын Думын төлөөлөгчидтэй уулзлаа Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжлээ Эрдэнэт хотод олон улсын менежментийн мэдлэг хуваалцах “ERDENETx2019” сургалт зохион байгуулна Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо Хотын захирагч С.Амарсайхан Мосва хотын Думын төлөөлөгчидтэй уулзлаа Төмөр замын хос шугамтай болчихвол ачаа тээвэрлэлтийн хэмжээ 3 дахин нэмэгдэнэ гэж мэргэжилтэнүүд үзэж байна
Хэвлэл мэдээллийн "Улстөрч агентлаг"-ийн бодлого, ёс зүйн журам

Манай “Улстөрч агентлаг"-аас эрхлэн гаргадаг мэдээллийн өдөр тутмын “Улстөрч” цахим сайт, сонин, сэтгүүлийн нийтлэлийн бодлого болон үйл ажиллагааны талаарх ёс зүйн журмыг олон нийтэд танилцуулж байна.

Хэвлэл мэдээллийн салбарын манлайлагч нь байж, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг нийт хэвлэл мэдээллийн салбарынхандаа түүчээ нь болж үлгэрлэн явах нь бидний эрхэм зорилго билээ.

Мэргэжил нэгт хэвлэл мэдээллийнхэндээ манай “Улстөрч агентлаг"-аас эрхлэн гаргаж буй  “Улстөрч” цахим сайт, сонин, сэтгүүлийн нүүр хуудаст нийтлэгдэж буй бүх мэдээ мэдээлэл, контентуудын нийтлэлийн болоод үйл ажиллагааны бодлогоо та бүхэнд танилцуулж байна.

Үүнд:

  1. Нийтлэлийн ерөнхий бодлого
  2. Мэдээллийн эх сурвалжид анхаарах
  3. Багаар ажиллах сэтгүүлчдийн ёс зүй
  4. Олон нийтийн сүлжээ
  5. Мэдээллийн аюулгүй байдал
  6. Ажлын байрны эрх зүйн хамгаалалт
  7. Олон нийтийн сэтгэгдэл
  8. Хараат бус байдал
  9. Реклам зар сурталчилгаа

 

НЭГ. НИЙТЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОДЛОГО

  1. Ерөнхий бодлого

1.1. “Улстөрч агентлаг"-аас эрхлэн гаргаж буй сайт, сонин, сэтгүүл нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй улстөрийн нам, төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллага, бизнесийн болон төр засгийн үйлчилгээний  байгууллага, хувь хүнээс хараат бус байж, олон нийтийн дуу хоолойг дэмжихээ илэрхийлж, мэдээллийн үнэн зөв, тэнцвэрт байдлыг ханган ажиллахаа эрхэм зорилгоо болгоно.

1.2. Аливаа мэдээ мэдээлэлд тэнцвэртэй хандаж, олон ургальч үзлийг баримтлан, олон нийтийн хүсэл эрмэлзлэлийг эрхэм болгон ажиллана.

  1. Мэдээллийн агуулга

2.1. Өөрийн агентлагийн нэрийн хуудас болсон контентийн нэр, агуулга, бичилт, нийтлэл болон улстөр, нийгэм, орон нутаг, дүүрэг хороодын талаарх мэдээ мэдээлэл, ярилцлага, нийтлэл, сурвалжилга болон бусад мэдээ мэдээллийг цаг тухай бүрт нь нийтэлж байна.

2.2. Тухайн мэдээ мэдээллийг нийтлэхийн өмнө сайтар боловсруулж, олон нийтэд сөрөг мэдээлэл дамжуулахаас сэргийлж, олон нийтийг соён гэгээрүүлэхэд тустайгаар эерэг зөв талаас нь гэхдээ бодитой, үнэн зөв нийтлэхийг эрхэм болгоно.

2.3. Ямар ч мэдээ мэдээллийг нийтлэхдээ дэлхийн улс орнуудын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн үндсэн чиг баримжааны дагуу байж, орчин үеийн техник, технологи, дата мэдээлэл боловсруулах, сэтгүүлчдийн эзэмшвэл зохих шинэ арга техникийг цаг тухай бүрт нь нэвтрүүлэн ашиглахыг хичээн ажиллана.

 

ХОЁР. МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖИД АНХААРАХ

  1. Аливаа мэдээлэлд олон талт эх сурвалжийг үндэс болгон ажиллана.

1.1. “Улстөрч агентлаг" нь өөрийн бэлтгэдэг аливаа мэдээ мэдээлэлд тэнцвэртэй байдлыг хадгалж, олон ургальч байр суурийг хангахын тулд эх сурвалжийг бодит урьтал болгож ашиглах бөгөөд үүний тулд Монгол улсын зохиогчийн эрхийн хуулийг сахиж ажиллана.

1.2. Манай сайт, сонин, сэтгүүлийн редакци нь өөрийн нийтлэлийн бодлогын хүрээнд үндсэн контентоо өөрсдөө боловсруулж, бэлтгэхээс гадна бусад сонин, телевиз, сайт, сэтгүүлч, байгууллага хамт олны мэдээллийг эх сурвалжын дагуу, сэтгүүл зүйн шаардлагыг үндэслэн,  хамтран ажиллах гэрээний дагуу нийтэд түгээнэ.

1.3. Аливаа мэдээллийг боловсруулахдаа тухайн асуудлаар заавал хоёр болон түүнээс дээш эх сурвалжаар баталгаажуулсны дараа мэдээллийг нийтэд түгээнэ.

  1. Санал асуулга

2.1. Аливаа мэдээллийн талаарх санал асуулгыг зөвхөн уншигч, хэвлэл захиалагчдын дунд явуулсан хүсэлт, санал асуултыг эх сурвалж болгон үндэслэнэ.

2.2. Мэдээллийн гол эх сурвалж нь иргэд, уншигч, хүлээн авагчид байх бөгөөд тэдний дунд явуулсан санал асуулга мэдээллийн нэгэн чухал эх сурвалж байна.

  1. Электрон шуудан

3.1. Манай агентлаг бүх төрлийн мэдээ мэдээллийг “Улстөрч.mn” хаягаар болон сэтгүүлч, редакторын албаны цахим хаягаар хүлээн авна.

3.2. Хувь хүн, байгууллагаас ирсэн мэдээ мэдээллийг хүлээн авсан даруйд нийтэд түгээх, хэвлэн нийтлэх эсэхэд редакцийн зүгээс хариуцлага хүлээхгүй бөгөөд зөвхөнхамтран ажиллах гэрээтэй хэвлэл мэдээллийн байгууллага болон аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүстэй энэ тал дээр хэрхэн хамтран ажиллахаа урьдчилан тохиролцоно.

 

ГУРАВ. БАГААР АЖИЛЛАХ СЭТГҮҮЛЧДИЙН ЁС ЗҮЙ

  1. Сэтгүүлчийн ёс зүйг хэрхэн ойлгох

1.1. ”Улстөрч агентлаг"-ийн үндсэн сэтгүүлчид Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хорооны 2015 оны 4-р сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг баримталж ажиллахыг эрмэлзэнэ.

1.2. “Улстөрч агентлаг"-ийн сэтгүүлч, ажилтан, ажиллагсад өөрийн байгууллагын дотоод дүрэм журмыг өдөр тутмын үйл ажиллагааны үндэс болгон баримтлан ажиллана.

1.2. “Улстөрч агентлаг"-ийн зүгээс өдөр тутмын үйл ажиллагаандаа хувь хүний болон байгууллагын ёс зүйг эрхэмлэн ажиллана.

ДӨРӨВ. ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ

  1. Олон нийтийн сүлжээг ашиглах хууль дүрмийг сахин ажиллана.

1.1 “Улстөрч агентлаг"-ийн эрхлэн гаргадаг “Улстөрч” сайт, сонин, сэтгүүлд мэдээ, мэдээллийг хэвлэн нийтлэхдээ Монгол Улсын холбогдох хууль дүрэм, журмыг ерөнхий мөрдлөг болгоно.

1.2. Хэвлэн нийтлэх хуулийн хүрээнд аливаа мэдээ мэдээллийг олон нийтэд түгээхдээ хэвлэн нийтлэх эрхийг гажуудуулсан зүйл, заалт бүрийг өөрчлөх, сайжруулах, олон ургальч үзлээр хандах, олон нийтэд эерэг хандлага өгөх эрмэлзэлтэй ажиллана.

 

  1. Хуулийн хариуцлага хүлээх тухай

2.1. “Улстөрч.мн” сайт, сонин, сэтгүүлд нийтлэгдсэн контент, мэдээ мэдээлэл, нийтлэл, сурвалжилга, ярилцлага бүрт хариуцлага хүлээх үүрэггүй.

2.2 “Улстөрч агентлаг"-ийн өдөр тутмын “Улстөрч” цахим сайтын мэдээ, мэдээлэлд  уншигчийн зүгээс ирүүлж буй коммент, сэтгэгдлийг хүндэтгэн үзэж холбогдох хуулийн байгууллага, хувь хүн, байгууллага, хамт олон, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч барагдуулахаас өөрөөр хариуцлага хүлээхгүй.

  1. Эх сурвалжаа нууцлах тухай

3.1 “Улстөрч.мн” сайт, сонин, сэтгүүлийн нүүр хуудаст нийтлэгдсэн мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхтэй.

3.2 “Улстөрч.мн” сайт, сонин, сэтгүүлд нийтлэгдсэн мэдээллийн эх сурвалжийн баталгаатай баримт нотолгооны эх хувийг архивлаж, шаардлагатай тохиолдолд эх хувийн хуулбарыг ашиглана.

 

ТАВ. МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

  1. Олон нийтийн сүлжээнд хандах хандлага

1.1 “Улстөрч.мн” сайтын нэрийн контентуудаар дамжуулан мэдээ мэдээллээ олон нийтийн сүлжээгээр түгээхдээ юуны өмнө сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн зарчмыг баримтлан өөрийн албан ёсны хуудсуудаар мэдээллээ түгээнэ.

Албан ёсны хуудсуудад: “Chingis.mn”, “Ulsturch.mn”, “Khunnu.mn”

Facebook: 
Twitter: 

 

  1. Сэтгүүлчид олон нийтийг сүлжээг ашиглах

2.1. Сэтгүүлчдийн зүгээс олон нийтийн сүлжээн байх хувийн хуудсаараа дамжуулан өөрийн болон бусад агуулгыг түгээх эрхтэй. Ингэхдээ сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг баримтлан мэдээллийг түгээж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг эрмэлзэнэ.

2.2. “Улстөрч агентлаг"-ийн сэтгүүлчдийн зүгээс олон нийтийн сүлжээнд хандсан коммент бичих болон хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх зүйл нь нийт байгууллага хамт олон болоод “Улстөрч.мн” сайтад нийтлэгдэх мэдээ, мэдээлэл, редакцийн нийтлэг эрх ашгийн төлөөлөл болохгүй.

 

  1. Сэтгүүлчдийн болон мэдээллийн системийн аюулгүй байдал

3.1 “Улстөрч.мн” сайтад нийтлэгдэх бүхий л мэдээ, мэдээлэл болон сэтгүүлчдийн аюулгүй байдал, мэдээллийн системийн аюулгүй байдалд байгууллагын дотоод журмын дагуу холбогдох горимуудыг мөрдлөг болгон ажиллана.

 

ЗУРГАА. АЖЛЫН БАЙРНЫ ЭРХ ЗҮЙН ХАМГААЛАЛТ

  1. Уншигчид, иргэдийн бичсэн мэдээлэл, хувь хүн, байгууллагын зүгээс манай хамт олныг гүтгэн гүжирдсэн, нууцын зэрэглэлтэй мэдээлэл задруулсан санал, хүсэлт, сэтгэгдлийг редакцын зүгээс болон уншигчдын санал гомдлыг үндэслэн системээс устгах эрхтэй.
  2. Тухайн нийтлэлийн эх сурвалж, зохиогчийн эрх эзэмшигч нь тэрхүү мэдээлэлдээ уншигчдын сэтгэгдэл авах эсэхийг шийдэх давуу эрхтэй.
  3. “Улстөрч агентлаг"-ийн сайт, сонин, сэтгүүлд нийтлэгдэж байгаа бүхий л мэдээ, мэдээлэлд орсон уншигчдын сэтгэгдэлд агентлагийн зүгээс ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.

 

ДОЛОО. ОЛОН НИЙТИЙН СЭТГЭГДЭЛ

  1. Иргэд, уншигчид санал хүсэлт, аливаа сэтгэгдэлтэй холбоотой мэдээллийг манай “Улстөрч.мн” агентлагийн хаягаар мэдээлэл өгөх боломжтой.
  2. Манай агентлагаас эрхлэн гаргаж буй өдөр тутмын сайт, сонин, сэтгүүлд иргэн, хувь хүн, уншигч хэн боловч мэдээ мэдээллийг баттай эх сурвалжийн дагуу амаар болон бичгээр өгөх, хэлэх боломжтой.

 

НАЙМ. ХАРААТ БУС БАЙДАЛ

  1. Төрийн байгууллага болон албан тушаалтантай хамтран ажиллахдаа тэдгээрээс хараат бус байдлыг эрхэмлэн ажиллана.
  2. Хамтран ажиллагч төрийн байгууллага болон хувийн компанийн удирдлага, албан тушаалтан, тухайн хамт олны хэн нэгэн манай “Улстөрч” агентлагаас эрхлэн гаргаж буй мэдээллийн хэрэгслийн нийтлэлийн бодлогод хөндлөнгөөс оролцох эрхгүй.
  3. Ажил үүргээ гүйцэтгэх явцад редакцийн хамт олонд шахалт дарамт үзүүлэх, ашиг сонирхлын харилцаа үүсгэхийг хатуу хориглоно.
  4. Тухайн байгууллага, хамт олон, албан тушаалтны мэдээллийг нийтлэхдээ төр захиргааны байгууллага, тухайн албан тушаалтнаас зөвшөөрөл авах, санал гомдлыг хүлээн авах үүргийг “Улстөрч агентлаг"-ийн редакцийн зүгээс хүлээхгүй бөгөөд хамтран ажиллах гэрээтэй байгууллага, түншүүдийг “тодорхой эх сурвалж” гэж хандана.

 

ЕС. РЕКЛАМ ЗАР СУРТАЛЧИЛГАА

1.1. “Улстөрч.мн” сайт, сонин, сэтгүүлд нийтлэгдэх аливаа төлбөртэй, сурталчилгааны мэдээллийн эх сурвалжийг уншигчдад тодорхой үзүүлнэ. Үүнд:

- Бизнес мэдээ

-Төлбөртэй мэдээ

-Төлбөртэй нийтлэл

-Төлбөртэй ярилцлага

-Төлбөртэй сурвалжилга

-Төлбөртэй реклам, зар сурталчилгаа гэж харуулна.

 

1.2. “Улстөрч агентлаг"-аас эрхлэн гаргадаг өдөр тутмын сайт, сар бүрийн сонин, сэтгүүлд нийтлэх төр, захиргааны байгууллага, тухайн албан тушаалтны үйл ажиллагааг сурталчилах, мэдээлэл түгээхдээ нээлттэй байр суурийг баримтална.

1.3. “Улстөрч агентлаг"-ийн эрхлэн гаргадаг сайт, сонин, сэтгүүлд бизнесийн байгууллага, хамт олон, хувь хүмүүстэй зар сурталчилгааны чиглэлээр нээлттэй хамтран ажиллана.

1.4. Бизнесийн хамтын зарчмыг хүндэтгэн үзэж захиалагч талын хүсэлтийн дагуу реклам сурталчилгааг нийтэлнэ.

 

  1. Сонгуулийн сурталчилгаа.

2.1 “Улстөрч агентлаг"-ийн сайт, сонин, сэтгүүлд нийтлэх Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Агентлагууд, Яам тамгын газар, Орон нутаг зэрэг бүх шатанд явагдах сонгуулийн сурталчилгааг хуульд заагдсан хугацааны дагуу нийтэлнэ.

2.2. Аливаа сонгуулийн үйл ажиллагааг дэмжин ажиллахдаа төр захиргааны байгууллага, улстөрийн нам, эвсэл, бие даагч, нэр дэвшигчидтэй ижил тэгш, нээлттэй зарчмаар хамтран ажиллана.

2.3. Бизнесийн зарчмыг үндэслэн анхдагч гэрээлэгч талын эрхийг илүү хүндэтгэн үзнэ.

2.4. Улстөрийн нам, эвсэл, хувь нэр дэвшигчтэй мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс нийлүүлэх контентэд тухайн үед мөрдөгдөж буй зар сурталчилгааны үндсэн үнийн дүнгээс  .....  %-ийн нэмэгдэлтэй тарифаар хамтран ажиллана.