Б.Тулга: 2020 онд МАХН эрх баригч болчихоод ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХ хөтөлбөрөө шууд хэрэгжүүлнэ
З.Батхуяг
Редакцын зочин
/
3 долоо хоногн өмнө

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй шийдвэр, МАХН-аас хэрэгжүүлэхээр зорьж буй иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр зэрэг нийгэм, улстөр, цаг үеийн асуудлаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгатай ярилцлаа.

  • Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийж УИХ-аар баталгаажууллаа. Одоо Ерөнхийлөгч ёсчлон батлах үлдээд байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ямар болов. Энэ тал дээр МАХН ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуулийг хэнд ашигтай, ямар зорилгын үүднээс хийв гэдгийг асуух хэрэгтэй. Бидний харж байгаагаар тухайн өөрчлөлтийг ард түмний эрх ашгийн төлөө бодож хийж чадав уу гэдэг дээр бид дүгнэлт хийх ёстой байх. Аль эсхүл улс төрийн бүлэглэл эрх мэдлээ хувиарлах үндэслэлээр хийв үү гэдэг дээр ярилцах нь зүйтэй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт Монгол Улсад тулгарч буй нийгэм улс төрийн хямралыг давж туулхад тус болох уу гэдэг нь эргэлзээтэй. Аливаа өөрчлөлтийг хийхдээ хуулийн дагуу хийх ёстой. Харамсалтай нь энэ Үндсэн хуулийн өөрчлөлт эхнээсээ дуустал хуулийн дагуу явж чадсангүй. Маш олон хууль зөрчигдсөн. Сүүлдээ Ерөнхийлөгч хориг тавиад ирэхээр хуулийнхаа төслийг засах биш эсрэгээр нь зөрчигдсөн хуулийг нь өөрчлөх замаар хүч төрж нэг намын удирдлага /дарангуйлал/ доор хийгдлээ. Уг нь үндсэн хуулийн өөрчлөлтийг хамгийн сайн хуульчид, нэр хүндтэй хүмүүс Монгол Улсын өнцөг булан бүрээс цуглаж байгаад хийдэг. Тэгж хийж чадсангүй. Тийм учраас иргэдэд хүлээн зөвшөөрөгдөж цаашаа явах нь бүрхэг болчихлоо.

            - Нэмэлт өөрчлөлтөд УИХ-г илүү чадавхжуулж, хариуцлагжуулсан заалтууд багтсан хэмээн УИХ-ын дарга онцолж байгаа шүү дээ?

-УИХ-ын чуулган 45-аас дээш хоног хуралдах ёстой гэж үндсэн хуульд заасан байдаг. Түүнийг нэмэлт өөрчлөлт дээр 75-аас дээш хоног хуралдах ёстой гэж заасан байна. 45-аас дээш хоног хуралдаж болох юм бол 75 хоног хуралдаж болох л байхгүй юу. Мөн УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдох юм бол татна гэсэн заалт байдаг. Гэтэл УИХ-ын гишүүн үндсэн хууль зөрчвөл УИХ-ын гишүүнээс татагдах үндэслэл болно гэж засч байна. Гэмт хэрэгт холбогдоно гэдэг нь Үндсэн хууль байна уу бусад ямар ч хууль байсан УИХ-ын гишүүнээс татагдах л ёстой. Түүнчлэн байгалийн баялгийг ард түмэнд жигд хүртээх ёстой. Энэ байгалийн баялаг нь төрийн өмч гэхээсээ илүү ард түмний дундын өмч байх ёстой. Гэтэл засахдаа эсрэгээрр нь төрийн, нийтийн өмч гэж оруулсан. Үндсэн хуулийн өөрчлөлтөд орж буй хамгийн хортой заалт гэж үүнийг харж байна. Нийтийн өмч гэхээр монголын иргэдээс гадна гадаадын иргэд орж болох бүх эрх нь нээлттэй гэсэн үг. Байгалийн баялаг бол Монголын ард түмний дундын өмч байна гээд яагаад бичиж болоогүй юм. Тэгж  бичсэн бол иргэд байгалийн баялагийг жигд хүртэх ёстой юм байна гээд шууд ойлгоно. Түүнээс биш гадаадын иргэн монгол иргэдийн нийтийн өмч байж болохгүй биздээ. Ийм заалт орж байгаа нь маш хортой. Үүнийг яагаад хардах үндэслэл болсон гэхээр 2008, 2009 онд Оюутолгой гэрээ хийгдэж байх үед Оюутолгой компаниас явуулсан талхны зурагтай сурталчилгаа дээр хэлж байгалийн баялагийн үр өгөөж нь монголын ард түмэнд очно гэсэн өгүүлбэр байсан. Тэр өнөөдөр үндсэн хуулинд орж ирсэн. Тэгэхээр байгалийн баялагтай холбоотой заалтыг шууд маш тодорхой хоёрдмол утагагүйгээр монголын ард түмний дунд өмч гэж бичиж яагаад болоогүй вэ гэдгийг нэмэлт өөрчлөлт хийсэн хүмүүсээс асуух хэрэгтэй.

            - Сангийн сайд асан С.Баярцогт “Оюу-Толгой төслийн 2009 оны гэрээ” гэдэг ном гаргасан. Ер нь Оюу-Толгой гэрээг хийсэн хүмүүс “бид алдагдалгүй сайн гэрээ хийсэн” гэсэн байр суурьтай байна. Та тэр номыг олж уншив уу?

-Би С.Баярын номыг уншсан. Харин С.Баярцогтын номыг хараахан уншаагүй байна. Тухайн гэрээг хийсэн хүмүүс өөрсдийгөө өмөөрөхийн тулд ном гаргаж байна.  С.Баяр тухайн үед монголын төрд байсан чадавхын хэмжээнд Оюу-толгой гэрээг хийсэн. Гадны зөвлөх үйлчилгээний компани авах бололцоогүй байсан гэж хэлсэн. Зөвхөн тийм үндэслэл, шалтгаанаар ийм муу гэрээ хийчхээд үүнээс өөр чадал байгаагүй гэж өөрсдийгөө хамгаалах нь маш буруу. Ч.Сайханбилэг тухайн гэрээ муу болсон гэж хүлээн зөвшөөрөөд байгаа. Одоо эхнээсээ муу гэрээ болсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Дэлхийн хэмжээнд хийгдэх гэрээг алдаагүй хийх нь тухайн үеийн Ерөнхий сайд, Сангийн сайдын үндсэн ажил шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийг учиргүй яллаж шоронд хийснээрээ юм өөрчлөгдөхгүй. Харин үүнийг яаж засах вэ гэдэг дээр эдгээр хүмүүс эх оронч эр зориг гаргаж явах нь зүйтэй.

            - МАХН 2020 оны сонгуульд бэлдээд ард иргэдийг үнэгүй орон сууцаар хангана гэсэн мэдээлэл нэг хэсэг хүчтэй тархсан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн орон сууцны корпораци иргэдийг үнэгүй орон сууцанд оруулах, газраа байраар солих гэх мэт хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхлээд байна шүү дээ?

-Бид нэг зорилт тавьсан. Тэр нь гэр хороололгүй улс болъё. Хот гэж байгаа бол хотын иргэд орон сууцанд амьдардаг байя. Эдийн засгийн хөгжил сайн байна гээд л бид нарт хоосон үгээ гоё мэдээ болгон дуулгах гээд байдаг. Үнэн хэрэг дээрээ иргэд орон сууцанд орж чадахгүй. Орохын тулд бусад бүх орлогоо орон сууцны зээлрүү өгч байна. Монгол Улс үнэхээр хөгжих гэж байвал бүх хүн  орон сууцанд амьдардаг болоё. Бид ямар Хятад шиг 1,3 тэрбум хүн амтай биш. Гурван сая хүн амтай. Түүний 400 мянга орчим нь орон сууцанд амьдрана. Энэ хүмүүсээ орон сууцанд оруулчихаад манай улс хөгжиж байна гэж ярьж болно. Тэдгээрийг яаж орон сууцанд оруулах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Аль ч Засгийн газар жилийн жилд 40 мянган айлын орон сууц ярьдаг. Тэгэхээр нэг жилд 40 мянган айлыг орон сууцанд оруулахад 10 жилд 400 мянган айлыг орон сууцанд хамруулах боломжтой. Түүнийг хийх арга нь байна уу гэвэл байна. Энэ нь 10 жилийн хөтөлбөр зарлана гэсэн үг. Зардлыг нь тооцоод үзхэд 12 тэрбум америк доллар болж байсан. Жилд 1,2 тэр бум долларыг барилгын салбарт төсөвлөнө. Үр дүнд нь 40 мянган айлын орон сууц баригдсан байна. Ингээд нүүрс, түлш угаарын асуудлыг давхар шийдэх 100 хувийн боломж байна. Санхүүгийн эх үүсвэрийг хаанаас ч авч болно. Гадаадын урт хугацааны бага хүүтэй сангуудаас ипотекийн зээл хэлбэрээр авч болно. Мөн одоо байгаа Монгол банкны бодлогыг өөрчилж орон сууцны зах зээлрүү орж байгаа эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга байж болно. Түүнчлэн ипотекийн зах зээл хамгийн тогтвортой урт хугацаанд ашигтай байдаг. Тиймээс энэ салбарт хоёрдахь зах зээлрүү гарах замаар хөрөнгө босгож болно.

-Орон сууцны корпораци “Буянт-Уха2” дээр сугалаагаар 920 айл орууллаа. Газраа байраар солих гэх мэт судалгаа тооцоо хийсэн байна?

-Нийслэлийн орон сууц болон улсын орон сууцны корпорациуд орон сууц барьж байгаа. Түүнд зориулж Засгийн газар, Монгол банкнаас тодорхой эх үүсвэр санхүүжилт гаргаад байриулж байна. Түрээсийн орон сууцыг олон жил ярьсан. Түүнийг 2015 онд З.Баянсэлэнгэ барилгын сайд болсныхоо дараа эхлүүлсэн юм. Харамсалтай нь З.Баянсэлэнгэ түрээсийн орон сууцыг эхлүүлж 1500 өрхийг орон сууцанд оруулсан гэдгээр нь шоронд хийчэхсэн. З.Баянсэлэнгэ тэр дундаас нэг ч төгрөг аваагүй. Тэр орон сууц төрийн нэр дээр байгаа. Тэнд оршин суугчид төрд түрээсийг нь хүүтэй нь төлөөд сууж байгаа. Ашигтай бөгөөд хохирол байхгүй бизнес юм.  З.Баянсэлэнгийн эхлүүлсэн хөтөлбөр 2020 онд бүрэн хэрэгжинэ. Бид 2020 онд засгийн эрх авсныхаа дараа хүлээхгүйгээр шууд эхлэнэ.

         

   -МАХН эрх баригч болно гэдэгтэй итгэлтэй байна уу?

-Итгэлтэй байна.

            -Яагаад?

-Яагаад та нар МАН-ыг эрх барина гэж бодоод байгаа юм. Өнгөрсөн дөрвөн жилд МАН-ынхан тийм сүрхий эрх барьсан юм уу. Эдийн засгийн үзүүлэлтүүдээ хар. Төлөх ёстой өр төлбөр нэг ч байхгүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж байна. Татварыг мөн нэмэгдүүлж байна. Тэгсэн мөртлөө өөрсдийнхөө хулгай хийсэн мөнгөнүүдийг өршөөсөн. Тухайлбал, Жастын Батхүүгийн Эрдэнэтээс хулгайлсан мөнгийг нь эрүүгийн хэрэг үүсгэхгүй, захиргааны шугамаар түүнийг хөөцөөлдөөд ав гээд тавлаад сууж байна. ЖДҮ-гийн хэрэг гэж байхгүй. Хэн мэдээлэлтэй нь мөнгө авдаг юм гээд тохуурхаад инээгээд сууж байна. Яаж ийм намыг Монголын ард түмэн сонгох юм бэ. Сонгохгүй шүү дээ.

                          -АН гэж том хүчин байна?

-АН өнөөдөр сөрөг хүчнийхээ үйл ажиллагааг хийж чадсангүй. Яагаад Үндсэн хуулийг эсэргүүцэхгүй байгаа юм. Цаашаа ярих юм бол их юм байна. Ямар ч итгэл алга. Үнэхээр ард түмэнд хэрэгтэй нам байж чадсангүй.

                          -МАХН нам 2020 онд эрх барина гэж та итгэлтэй хэлж байна. Саяны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хууль зөрчсөн гэж байна. Тэгэхээр 2020 онд эрх баригч болсныхоо дараа шинэ дээд хуулиа баталгаажуулна гээд дахиад л явах байхдаа? 

-Шинэ дээд хуулийг ард нийтээс асуух ёстой. Энэ чинь ард түмний дунд бий болсон зөвшилцөл. Ард түмэн дундаа зөвшилцөөд төрийг яаж бий болгох уу гэсэн гэрээ юм. Үндсэндээ гурван том зүйлийг асуух ёстой. Засаглалын хэлбэр ямар байх вэ. Парламентийн байх уу, Ерөнхийлөгчийнх байх уу, хоёр танхимтай байх уу нэг танхимтай байх уу, байгалийн баялаг ард түмний дундын өмч байх уу, төр нь мэдээд гадны нөхдүүдрүү явуулаад байх юм уу, шүүгчийг ард түмэн сонгох уу эсхүл аль нэг дарга сонгох уу гэсэн маш энгийн асуултууд асуугаад энэ дээрээ суурилаад төслөө боловсруулах хэрэгтэй. Төслөө боловсруулсны дараа хүн болгонд уншуулах хэрэгтэй. 1992 оны Үндсэн хуулийг ингэж л хийсэн. Сонин дээр үндсэн хуулийнхаа төслийг бичээд гурван айлын дунд нэг хүн томилоод өнөөх нэг сонингоо тойруулж уншаад улаан эрээн болтол нь өөрсдийнхөө саналыг зурж ардын их хуралд хүргүүлж байж үндсэн хуулийг баталсан байдаг. Саяны үндсэн хуулийг иргэд тэгж ойлгож чадаагүй. Тиймээс ирээдүйд болохгүй байгаа саналыг засаад явхаас өөр арга байхгүй. Төр бүрдэх онолоор шүүх засаглал, хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал гурвуулаа бие биенээсээ үл хамаарч салангид байж ардчилал, шударга ёс, хүний эрх хангагдана. Харамсалтай нь өнөөдрийн нэмэлт өөрчлөлтөөр нэг намын дарга бүх эрх мэдлийг өөрийнхөө доор авчирсан.  

            - Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зоригтой шийдвэр гаргаж түүхий нүүрсийг хорьж сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол буурсан гэж үзэж байна. Энэ тал дээр таны сэтгэгдэл?

-Богино хугацаанд утааг бууруулах тал дээр зоригтой шийдвэр хийж чадсан. Тэгэхдээ хүний амь эрсдүүлэн байж энэ асуудал хэрэгжиж байгаа нь харамсалтай. Та бүхэн анзаарсан бол хүн нас барсны дараа түлшийг ингэж хэрэглэнэ гэж араас нь заавар тарааж болохгүй биз дээ. Яагаад өмнө нь тарааж болоогүй юм. Ер нь нүүрс түлээд 21 дүгээр зуунд амьдрана гэдэг буруу. Тийм учраас энэ орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэр хороололгүй хотуудтай болЪё гэсэн зорилтыг хэрэгжүүл.

            -Монгол Улс саарал жагсаалтад ороод нэг хэсэг шуугисан. Одоо нэг намжиж байх шиг. Үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Саарал жагсаалтад орж байна гэдэг нь манайхны өөрсдийнх нь гаргасан үр дүн шүү дээ. Монгол Улс дотор асуудал шийдэгдэхээ больчихсон. Дандаа гадагшаа гарч мэдэгдэж байна. Монголд явж байгаа луйвар, мөнгө угаах асуудал чинь олон улсын санхүүгийн зах зээлийг харлуулж байгаа учир санаа нь зовж Монгол Улсыг саарал жагсаалтад оруулж байгаа юм. Монгол Улсыг муухай харагдуулж байгаа нөхдүүд хэн юм. Бас л нөгөө МАНАН бүлэглэлийн тэргүүнүүд юм. Үүнээс сэргийлж ажиллах хүмүүс хэн юм. Хууль зүйн яам, үүнийг хариуцаж байгаа сайд, Монгол банк бүгдээрээ мөн. Саарал жагсаалтад оруулахгүй байх нь тэдний үүрэг.

            -Таны бодлоор Монгол мөрөөдөл гэж юуг хэлэх вэ?

-Монголын бүх иргэд хэн нэгний боол болж амьдардаггүй. Бүх хүүхдүүд нь доод тал нь гурван хэлтэй. Бүгд дээд боловсролтой.Эрүүл нийгэм бий болгох нь монгол мөрөөдөл гэж бодож байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ezen
3 долоо хоногн өмнө
66.181.161.75
Za khutsaa za ih hurald orchih sanaatai
123
3 долоо хоногн өмнө
66.181.180.22
Энэ муу энхбаярын бөгсний алчуур мөрөөдвөө. Чамайг тэр энхбаяртай чин монголын улс төөөс бүр арчин хаяна.
Хайран залуу
3 долоо хоногн өмнө
202.126.88.57
Хайран залуу ийм яайран юм яриад сууж байх гэж дээ. Ард түмэнд төрөөс өгөх байр бус амьдралын таатай орчин нөхцлийг бүрдүүлэх цогц бодлого л хэрэгтэй юм ш дээ залуу минь
Иргэн
3 долоо хоногн өмнө
96.91.241.2
Энхбаярыг шар хадны эмнэлэгт хэвтүүлчихээд дараа шоронд хийх байсан юмшдээ
Зочин
2 долоо хоногн өмнө
66.181.161.110
Хошгируулагч минь бид хаширсан шдээ
Monbi
2 долоо хоногн өмнө
103.57.92.100
Буруу юм алга юм үнэнээрээ сайхан залуучуудын толгойг угаах сэнхэрүүлэх сурталчилгаа 30 жил явлаа 1980 оноос а Өмнөх хүмүүс байрыг үнэгүй татвараараа байр.их дээд сургуульд үнэгүй тэтэглэг авч. Эрүүл мэндийн үйлчилгээг мөн үнэгүй авч оронд нь улс орондоо хэрэгтэй газарт нь шудрага хөдөлмөрлөж цалин авч хөдөлмөрийн хөлсөөрөө татвар төлж улсаа хохиролгүй хөгжүүлж ирсэн орон байныхаа кв.ын төлвөр.эрүүл мэндийн даатгал зэргийг одоогихтой адил төлдөг байсан гэтэл одоо улсаас төсөв авч барилга барьж цалин авчраад эргээд иргэддээ өндөр үнээр зарж хэдэн эрх мэдэлтэнгүүд ард иргэдээ мөлжиж баяжиж төсөв хөрөнгө зээл.тусламжыг ард түмний татвар шимтгэл орлогоор хааж байгаа энэ шудрага ёс мөн үү ард түмнээ татвар .шудрага бус цалин хөлсөөр дарамьалж байна
Иргэн
2 долоо хоногн өмнө
150.129.141.189
ЖИНХЭНЭ ХООСОН ПОПЧИН ГЭДГИЙГ МАХН-ыг л хэлэх байх. МАН-ын 60 тэрбумаас ялгаа юу байгаа юм бэ.
зочин
2 долоо хоногн өмнө
103.26.194.38
ёстой нэг попорч бна.гээч манай нам ялна гэж бүү ярь та нарыг хүн тоохуу ядарсан ардуудаар бүү даажигнаад бай.
зочин
2 долоо хоногн өмнө
202.9.43.225
Сэтгэл байвал болохгуй юм гэж байхгуй шуу.Анх мянганы зам дээр бас иймэрхий юм бичээд байсан.Одоо хар хот хедеег холбосон олон сайхан.замтай болсон байна шуу дээ
Иргэн
2 долоо хоногн өмнө
66.181.161.92
Юунд итгээд эрх барина гээд гуцаад байгаан бэ ард түмэн та нарт итгэлээкюу
Иргэн
2 долоо хоногн өмнө
66.181.161.92
Юунд итгээд эрх барина гээд гуцаад байгаан бэ ард түмэн та нарт итгэлээкюу
Иргэн
2 долоо хоногн өмнө
66.181.161.92
Юунд итгээд эрх барина гээд гуцаад байгаан бэ ард түмэн та нарт итгэлээкюу
Иргэн
2 долоо хоногн өмнө
66.181.161.92
Юунд итгээд эрх барина гээд гуцаад байгаан бэ ард түмэн та нарт итгэлээкюу
Зочин
2 долоо хоногн өмнө
66.181.183.181
Setgetsiin uvchtei novsh yu b.na...
Erka
2 долоо хоногн өмнө
58.182.212.233
Saihan amlaj garch ircheed amlataa bieluulsen . IH hurliin gishuund baihgui gej helhed bolno shu de. Bich name bus bie daagchiig demjine gej bodoj baigaa
Зочин
2 долоо хоногн өмнө
182.160.2.18
Энхбаярын бөгс арчигч тулга бүү тэнэгт. Ингэж ард олныг хуурах гэж оролддог улс төрчид бол увайгүйчүүд. Бүгдийг үнэгүй болгоно гэж маш тэнэг сурталчилж ард түмнээ үнэгүйтүүлдэг. Новшийн МАХНчууд.
Зочин
2 долоо хоногн өмнө
182.160.2.18
Муу ч , сайн ч бай МАНАНгаа сонгоод явж байсан нь өлзийтэй. Нөгөө танихгүй бурханаас таньдаг чөтгөр нь хавьгүй дээр гэдэг дээ. Шинэ хулгайчид гарч ирээд цөлмөж эхэлнэ дээ. Энэ Тулгын ах нь мөнгө идчихээд гадаадад нуугдаж байгаа ш дээ.
иргэг
2 долоо хоногн өмнө
192.82.75.58
65 хулгайчаа улираан сонгочихоод баян тарган цатгалан амидрцгаадаа ..мнглчууд аа
Зочин
2 долоо хоногн өмнө
202.126.89.100
Н.Энхбаяр гуай та надад эхэлээд өөрийнхөө амьдарч байгаа 500н сая $-н байраа өгчөх тэгүүл манай гэр бүл танай намыг дэмжэн чадахгүй бол чадахгүй бол ард түмэнээр битгий тогол энэ нийгэмд үнгүй юм гэж байдагүй монгол улс зах зээлд ороод 30аад жил болож байгааг МАХН мэдээгүй нь харамсалтай
Оюун
2 долоо хоногн өмнө
139.5.219.155
Ард иргэдийг орон сууцаар хангаад өгвөл махн д саналаа өгөх нь баараагүй монголчууд
bilegt
2 долоо хоногн өмнө
182.160.0.84
Enhbayriig erunhiilugch baihad busenes erhlegchided yalgavartai handaj gaaligui kompany geh met davuu erh edluulj gaduurhaj bsaniig martah argagui bilee.Ene ued ard niitiin sanaa setgeld ireeduin sain saihan bodogdohoo bolichihson ue baisniig olon hun sanaj bui.