Сэрэмжлүүлэг: ЗТХЯ-ны нэрийг барьж иргэдийг БНСУ руу явуулна гэж залилан мэхлэх явдал гарч болзошгүй байна Ж.Батбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгаарлах бус, дэмжиж ажиллах ёстой “Ханбогд амралт-Төв номын сан” чиглэлд том оврын автобус үйлчилнэ Хотын захирагч С.Амарсайхан Москва хотын Думын төлөөлөгчидтэй уулзлаа Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжлээ Эрдэнэт хотод олон улсын менежментийн мэдлэг хуваалцах “ERDENETx2019” сургалт зохион байгуулна Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо Хотын захирагч С.Амарсайхан Мосва хотын Думын төлөөлөгчидтэй уулзлаа Төмөр замын хос шугамтай болчихвол ачаа тээвэрлэлтийн хэмжээ 3 дахин нэмэгдэнэ гэж мэргэжилтэнүүд үзэж байна Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 17 дугаар хуралдаан Ханой хотноо хуралдаж байна
Ц.Одонтунгалаг: Хотын дарга нар жил бүр 200 САЯ төгрөг батлуулж ҮР АШИГГҮЙ зарцуулдаг
З.Батхуяг
Редакцын зочин
/
2 долоо хоногн өмнө

НИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Ц.Одонтунгалагтай уулзаад байна.

Нийслэлийн нийтийн тээвэрт 2016 оноос хойш доривтой дэвшилт шинэчлэлт гарсангүй өдийг хүрсэн энэ салбарт эрс шинэчлэлт хийнэ хийнэ гэдгээ хотын удирдлагууд мэдэгдлээ. Хэрхэн өөрчлөгдөх бол?

Би нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд найм дахь жилдээ сууж байна. Эхний 4 жил нийтийн тээврийн салбарт ажилласан. Салбарын жаргал зовлонг биеэрээ мэдэрсэн хүн. Ажиллаж байхад шийдвэр гаргах түвшний  хүмүүсээс , ард иргэдээс шалтгаалсан олон асуудал гардаг. Тухайн байгууллагын удирдлага менежментээс шалтгаалсан асуудал нийтийн тээврийн хөгжилд нөлөөлдөг. Үндсэн суурь нөлөөлөл юу вэ гэхээр Монгол улсын авто тээврийн салбарт тэр дундаа нийтийн тээврийн салбарын талаар төрөөс гаргасан бодлогын бичиг баримт, мастер төлөвлөгөө, хууль эрх зүйн орчин тодорхой бус учраас нийтийн тээврийн үйлчилгээг стандартын дагуу явуулах технологи алдагдаад байгааг мэргэжилтэнгүүд хэлж байна. Жил бүр Нийслэлийн төсөвт 200.0 сая төгрөг тусгаж мастер төлөвлөгөө батлуулна гэж үндсэн чиглэлд тусгадаг боловч өнөөдрийн байдлаар  нийслэлийн тээврийн газар  мастер төлөвлөгөөгөө боловсруулж чадахгүй 4 дэх жилдээ ажиллаж байна. Энэ төлөвлөгөө гараагүй тохиолдолд үйлчилгээ үзүүлж буй аж ахуй нэгжүүдээс үйлчилгээний чанар, стандарт  шаардах боломжгүй юм. 2020 оны үндсэн чиглэлд нийтийн тээврийн салбарыг анхаарсан хэд хэдэн чухал зорилт тусгагдсан байгаа.

Нийслэл хотын нийтийн тээврийн салбарт дагаж мөрдөх бодлогын баримт бичиг байхгүйгээс шалтгаалж парк шинэчлэлт хийх боломжгүй гэсэн үг үү?

Парк шинэчлэлт нь бодлогын бичиг баримтаас хамаарахгүй л дээ. 2020 онд Нийслэлийг хөгжүүлэх үндсэн чиглэлд  нийслэлийн төсвөөс 3.729.4 тэрбум төгрөг, хөгжлийн банкны зээлээр 21.133.3 тэрбум нийт 24.862.7 тэрбум төгрөгөөр  50 цахилгаан автобусаар парк шинэчлэлт хийхээр, “Зорчигч тээвэр гурав ” ОНӨААТҮГ-ын автобус баазыг шинээр барих ажлын үргэлжлэлд 15.500.0 тэрбум төгрөг, троллейбусны шугамыг нэмэгдүүлэх, их засвар хийхэд 2.860.8 тэрбум, засварын техник хэрэгсэл авахад 200.0 сая, нийтийн тээврийн үйлчилгэнд хяналт тавихад шаардлагатай тоноглогдсон автомашин авахад 262.2 сая, таксины зогсоол тохижуулахад 250.0 сая, төмөр замын үйлчилгээтэй нийтийн тээврийн үйлчилгээг уялдуулсан  9 зогсоолыг  шинээр бий болгоход 249.0 сая төгрөг гэх мэтчилэн  томоохон хөрөнгө оруулалтуудыг хийхээр үндсэн чиглэлд тусгасан байна.  Энэ жил нийтийн тээвэрт өмнөх 3 жилээс арай илүү түлхүү  анхаарч хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.

Бодлогын бичиг баримт одоо хүртэл баталж чадаагүй гэлээ. Нийтийн тээврийн салбар бол Улаанбаатар хотын иргэдийн чухал хэрэгцээ шүү дээ. Яагаад батлахгүй гацаагаад байгаа юм бол?

Жил бүр мастер төлөвлөгөө батлуулна гээд НИТХ-р 200 сая төгрөг батлуулдаг. Гэвч өнөөдрийн байдлаар төлөвлөгөө батлагдаагүй үндсэн чиглэлд дахин 200.0 сая төгрөг тусгаж  орж ирсэн байна. Жил бүр 200.0 сая төгрөгөөр ямар ажил хийсэн нь тодорхой бус байна. Асуухад авто тээврийн тухай хууль батлагдаагүй гэсэн тайлбар тавьдаг.

Жил бүр 200 сая төгрөг гэхээр одоо сүүлийн гурван жилд 600 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан байна гэж ойлгож болох уу. Эсвэл  нийслэлийн төсөвт буцаагаад татчихдаг юм уу...

Нийслэл рүү буцааж татаагүй. Ажлын үр дүнг үндсэн чиглэлд 40 хувьтай гэж дүгнэдэг боловч  мөнгийг нь яаж зарцуулсан нь тодорхой бус байна. Жишээлбэл: 80 саяыг зарцуулсан байлаа гэж бодоход үлдсэн 120 сая дээр нь нэмээд төсөв суулгаж болмоор юм... Гэтэл ямар ч үлдэгдэл байдаггүй. Энэ ажил  тодорхойгүй байгаа учираас төсвөөс хасуулъя  гэхээр олонхоороо хүч түрж баталчихдаг. Нарийн задаргаа тайлбарыг нь одоо  ч гаргаж өгөөгүй.

НИТХ- дахь танай бүлгийн дарга Ц.Баатархүү тэргүүтэй төлөөлөгчид энэ салбарт ийм ийм шинэчлэл хийе гэсэн ажил хэрэгч саналууд гаргаж байсан. Танай намын саналууд одоо хийж эхлэх шинэчлэлд хэр бодитой тусгагдсан бэ?

Нийтийн тээврийн салбар нь  Ардчилсан нам, Монгол ардын нам гэж ялгаж улс төржүүлэхгүйгээр хөгжүүлэх нийслэл хотын хамгийн чухал нийгмийн захиалгат үйлчилгээний  нэг. Бидний гаргасан, дэвшүүлсэн тодорхой саналууд ч тусгагдсан байна лээ.

Тухайлбал:Парк шинэчлэл хийх, хүүхдийн автобус явуулах  ёстой гэдэг саналыг анх манай бүлэг гаргаж, хөндөж гурван жил орчим ярьсан.  Өмнөх 4 жилд бид нар бас тодорхой хэмжээний шинэ угсраа автобус, эко автобус, каунтын автобус, троллейбус шинэчлэл хийсэн. Мөн үндэсний үйлдвэрээ дэмжих бодлого баримталсан.   Нийслэлийн иргэдийн 70 орчим хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Тийм учраас иргэдийнхээ эрх ашгийг нэгдүгээрт анхаарч, хоёрдугаарт энийг шийдсэнээрээ нийтийн тээврийн, асуудлыг шийдвэрлэснээрээ түгжрэлийн асуудал шийдэгдэх ёстой. Гуравдугаарт бас аюулгүй байдлыг хангах ёстой гэдэг ч юмуу, бид нар бол нийтийн тээврийг сайжруулах талаар саналуудыг тодорхой хэмжээгээр 2020 онд тусган ажиллаж байгаа. Одоо мөнгөө баталж чадах юм бол нэлээн ахиц гарахаар юм харагдаж байгаа.

Метро, BRT төсөл гээд янз янзын төсөл их яригдсан. Одоо Улаанбаатар хотод яг ямар шийдэл хэрэгтэй гэж та харж байна вэ агаараар зорчих төсөл яригдаж байсан яасан бэ?

BRT-ынтөсөл бол хэрэгжээд явж байгаа.Одоо монгол улсын хөгжил юу билээ гэдгийг бодох хэрэгтэй. Метро шийдэж чадаагүй хүмүүс агаарын тээврээр зорчих том асуудлыг шийднэ гэдэг хол байна. Бодит нөхцөл байдал, эдийн засагтаа таарсан нийтийн тээврийн бодлого хэрэгжүүлэх нь зөв байх гэж бодож байна.Харин  одоо үйлчилгээнд явж байгаа автобус, нийтийн тээврийн үйлчилгээгээ төгс болгосны дараа илүү нарийн технологитой тээврийн асуудлыг ярих хэрэгтэй.

2020 онд 880 автобус үйлчилгээнээс гарна, стандарт хугацаа дууссан гэдгийг зам тээврийн төслүүдийн удирдагч Б.Отгонсүх мэдэгдсэн. Засгийн газар парк шинэчлэл хийнэ гээд 30 автобус авна гэж байгаа. Гэтэл Монгол инженерүүд саяхан мэдэгдэл хийгээд ерөөсөө монголынхоо дотоодын үйлдвэрлэж байгаа юмыг дэмжихгүй байна, бид нар экологид ээлтэй ийм зүйл хийгээд байхад дэмжихгүй байна гээд байна энэ дээр ямар байр суурьтай байна вэ?

Нэг талдаа үндэсний үйлдвэрлэлээ сайжруулна гэдэг бол дотоодоо хөрөнгө оруулалт оруулж байна гэсэн үг. Нөгөө талаасаа бүх мөнгө гадагшаа гарч байна сэлбэг нь ч гэсэн гадаадаас орж ирнэ гэсэн үг тэгэхээр эдийн засгийн хувьд хамаг мөнгө гадагшаа урсана. Гэтэл манайд үйлдвэрлэж байгаа автобусны зарим улсын бүртгэлийн асуудал, арлын дугаарыг асуудал тодорхой бус гэж байдаг юм шиг байна лээ.  Гэхдээ зарчмын хувьд дотоодын үйлдвэрүүдээ дэмжих нь зөв. Тэдгээрийг дагаад жижиг үйлдвэрүүд хөгжинө. Тэр запас сэлбэгүүдийг нийлүүлэх гээд бий болж ажиллаж эхлэнэ. Дээрээс нь олон ажлын байр бий болно. Тэр их мөнгө Монголын эдийн засгаас гарахгүй гэсэн үг. Энэ талаас бодвол дотоодын үйлдвэрээ дэмжих нь зөв. Энэ бол шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн асуудал. Дотоодоосоо авахад ямар ч асуудал байхгүй. Солонгос улс явж байгаа автобуснуудаа 6 жил болгоод үйлчилгээнээс хасдаг. Хүн тээвэрлэхэд аюултай гэж үздэг. Гэтэл хүн тээвэрлэхэд аюултай гэсэн автобуснуудыг, монголд аюулгүй гээд оруулж ирч байгаа нь шударга бус үйлдэл. Хүний амь насыг тээж явж байгаа үйлчилгээ үзүүлэгчид аваар гарахгүйн тулд 2 ээлжийн жолоочтой байх шаардлагатай. Автобус хэдэн засварчинтай байх ёстой, хэдэн жолооч, хэдэн удирдлагатай байх ёстой гээд стандарттай мөрдөгдөнө.

880 автобус зогсоно гэдэг бол нийтийн тээврийн салбарын 90 гаруй хувь. Тэдгээрийг орлох автобусыг Хятад улсаас оруулж ирвэл манай цаг уур, орчинд дасахгүй. Солонгос улсаас гэхээр өндөр үнэтэй хуучин автобуснууд орж ирнэ гээд байх юм. Гэвч экспортоор авахаас өөр аргагүй болчихоод байна шүү дээ?

Монгол автобус үйлдвэрлэгч аж ахуй нэгжээ дэмжээд дотооддоо үйлдвэрлэсэн автобусаар нийтийн тээврийн паркаа шинэчилдэг баймаар байна. Аль ч улсад автобус үйлдвэрлэхдээ олон жижиг үйлдвэрээс сэлбэг хэрэгсэлээ татаж угсардаг юм байналээ. Монголд автобус үйлдвэрлэсэнээр олон ажлын байр бий болох мөн олон жижиг үйлдвэрүүд хөгжих, эдийн засгийн мөнгөний эргэлт дотооддоо үлдэх олон давуу талууд харагдаад байгаа юм.Гэтэл Хятадаас 50 цахилгаан автобус авсанаар автобусны станддарт хугацаа дуусах хүртэлх дор хаяж 10 жилийн хугацаанд Хятадын зах зээлээс сэлбэг техник хэрэгсэлээ нийлүүлэх шаардлагатай болсоноор мөнгөний урсгал гадагшаа гарсанаар монголын эдийн засагт хохиролтой байхаар шийдвэрлээд байгаа нь харамсалтай байна.

Смарт карт нэвтэрсэнээр нийтийн тээврийн орлого нэмэгдсэн үү?

Ер нь бол автобусаар зорчсон  иргэдийн 90-ээд хувь нь  мөнгөө төлж үйлчлүүүлж  байгаа харагддаг.Смарт карт нэвтэрч эхэлсэнээр өдөрт 250 сая төгрөгний орлого орж байсан.Гэтэл өнөөдөркарт борлуулах цэнэглэх цэг ховор байгаагаас иргэд картаар бус бэлэн мөнгөөр үйлчлүүлсэнээр  автобус компаниудын орлого өдөрт 90.0 сая төгрөг болж буурсан.Ингэснээр өдөрт 150-160 сая төгрөг төсөвт орохгүйгээр аж ахуй нэгж болон автобусны жолооч нарын карманд орж байна гэж харж байна.Энэ нь смарт картны хяналтын ажилчдыг хуучин  автобусны кондуктораар хянуулсанаар нэг дор ажиллаж байсан хүмүүс бие биенээ хянах боломжгүйг харуулж байна.Тиймээс хяналт бол хөндлөнгөөс байх ёстой гэж үзэж байна.

УИХ-аар Монгол улсын нийт төсөв батлагдчихлаа. Нийслэл хот ирэх онд хэдэн төгрөгийн төсөв зарцуулахаар байгаа вэ?

Нэг их наяд гаруй төгрөг батлагдахаар байгаа. 2012-2016 онд нийслэлийн төсөв  ойролцоогоор 400-600 тэрбум орчим төгрөг байсан. 2016-2020 он гэхэд нийслэлийн төсөв  600 тэрбумаас 1 их наяд давсан төгрөг  болж өсөж байна.Бат-Үүл даргыхаас нэг дахин ихэдсэн гэсэн үг. Тэгсэн мөртлөө Бат-Үүл даргын үед нийслэлийн төсвөөр 100 орчим шинэ автобусаар парк шинэчлэлт хийж, нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулах зэргээр нийтийн тээврийн салбарт анхаарч ажилласан 4 жил байсан.Мөн төрийн өмчит 3 тусдаа автобус баз байсныг нэгтгэж зохион байгуулсанаар төсвийн алдагдалгүй ажиллаж байсан.Гэтэл одоо  төрийн  3 автобус базууд 5 тэрбумын алдагдалтай ажиллахаар төлөвлөж байгаа нь төрийн залгамж халааг алдагддуулж байгаагийн нэг жишээ юм. 2020 оны үндсэн чиглэлд нийтийн тээвэрт хөрөнгө оруулалтын ажлыг түлхүү оруулсан байгаа. Тэгэхээр төсөв дээр яг тэр мөнгүүд нь батлагдаж чадвал нийтийн тээврийн салбарт урьд жилүүдээс илүү ахиц дэвшил гарах магадлалтай байгаа.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 долоо хоногн өмнө
202.55.188.87
Ene avgai niitiin teevert bhdaa idj uuj hanaagui ym bh daa olon humuusiig hoolnoos ni salgaj avtobus negiig huigaar idj bayjisniig l medhiin bna tiim bsan ym bol ter uedee hiij bhgui odoo yugaa yriad bgaa avgai ve olnii haraal idsen oodgui avgai
Зочин
2 долоо хоногн өмнө
202.55.188.87
Ene avgai niitiin teevert bhdaa idj uuj hanaagui ym bh daa olon humuusiig hoolnoos ni salgaj avtobus negiig huigaar idj bayjisniig l medhiin bna tiim bsan ym bol ter uedee hiij bhgui odoo yugaa yriad bgaa avgai ve olnii haraal idsen oodgui avgai