“Тээврийн хэрэгслийн төлбөр тооцооны ухаалаг шийдэл” хэлэлцүүлэг боллоо Сэрэмжлүүлэг: ЗТХЯ-ны нэрийг барьж иргэдийг БНСУ руу явуулна гэж залилан мэхлэх явдал гарч болзошгүй байна Ж.Батбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгаарлах бус, дэмжиж ажиллах ёстой “Ханбогд амралт-Төв номын сан” чиглэлд том оврын автобус үйлчилнэ Хотын захирагч С.Амарсайхан Москва хотын Думын төлөөлөгчидтэй уулзлаа Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжлээ Эрдэнэт хотод олон улсын менежментийн мэдлэг хуваалцах “ERDENETx2019” сургалт зохион байгуулна Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо Хотын захирагч С.Амарсайхан Мосва хотын Думын төлөөлөгчидтэй уулзлаа Төмөр замын хос шугамтай болчихвол ачаа тээвэрлэлтийн хэмжээ 3 дахин нэмэгдэнэ гэж мэргэжилтэнүүд үзэж байна
Агаарын бохирдлыг бууруулсан үзүүлэлтээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх бусад улстөрчдөө тэргүүлжээ
З.Батхуяг
Засгийн газар
/
2 долоо хоногн өмнө

Судалгааны MEC  байгууллагаас Монголын улстөрчдийн рейтенгийн судалгааг сар бүр гаргадаг билээ. 2019 оны 11 сарын үзүүлэлтээр Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх бусдыгаа тэргүүлжээ. Өнгөрсөн сард БНХАУ-ын 800 иргэнийг Монгол улсаас албадан гаргасан, мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдсэн гэсэн үзүүлэлтээр иргэдээс хангалттай үнэлгээ авчээ.

Харин өнгөрсөн сард тэргүүлж байсан Ерөнхийлөгч Х.Баттулгын үнэлгээ хэвийн байна. Тэрбээр энэ сард олон нийтийн үнэлгээ авахаар дорвитой шийдэл гаргаагүй байна. Харин овоо сэргэлттэй байсан УИХ-ын нэр хүнд унажээ. ЖДҮ-д холбогдсон гишүүддээ хариуцлага тооцож чадаагүй гэх үндэслэлээр ийнхүү тааруухан үнэлгээ авсан байна.

Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчөөр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ШИНЭ-н дарга Ж.Батзандан нар тодорсон бол С.Эрдэнэ, Ц.Нямдорж, Ц.Элбэгдорж, Д.Оюунхорол нарын үйл ажиллагаа таалагдаггүй гэж үнэлүүлжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.