“Тээврийн хэрэгслийн төлбөр тооцооны ухаалаг шийдэл” хэлэлцүүлэг боллоо Сэрэмжлүүлэг: ЗТХЯ-ны нэрийг барьж иргэдийг БНСУ руу явуулна гэж залилан мэхлэх явдал гарч болзошгүй байна Ж.Батбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгаарлах бус, дэмжиж ажиллах ёстой “Ханбогд амралт-Төв номын сан” чиглэлд том оврын автобус үйлчилнэ Хотын захирагч С.Амарсайхан Москва хотын Думын төлөөлөгчидтэй уулзлаа Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжлээ Эрдэнэт хотод олон улсын менежментийн мэдлэг хуваалцах “ERDENETx2019” сургалт зохион байгуулна Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо Хотын захирагч С.Амарсайхан Мосва хотын Думын төлөөлөгчидтэй уулзлаа Төмөр замын хос шугамтай болчихвол ачаа тээвэрлэлтийн хэмжээ 3 дахин нэмэгдэнэ гэж мэргэжилтэнүүд үзэж байна
​Илгээлтийн эзэн анхны атарчин, өнөө үеийн доктор, профессор Гүрсэдийн Бадарч
Э.Алтантуяа
Аймаг
/
2 долоо хоногн өмнө

Дархан, Сэлэнгийн нутагт “Түүхч доктор Бавуу” гэхээр л Монгол Улсын анхны атарчин Өөлдийн Бавуу гэдгийг энэ хоёр аймгийн ахмад, дунд, залуу үеийнхэн бүгд мэднэ. Тэр ингэж нийтийн танил болсон нь мэдээж хийж бүтээсэн үйлстэй байж л бүхний танил болно биз дээ. Энэ хүний ажил амьдрал Дархан, Сэлэнгийн тэр дундаа атар газрыг эзэмшиж эхэлсэн тэр түүхэн цаг үетэй салшгүй холбоотойн учир ийн нэрлэсэн гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Тухайн хүнийг ямар хүн бэ гэдгийг хийж бүтээж ирсэн ажил үйлсээр нь шинжиж үзээрэй гэдэг үг ч бас бий. МХЗЭ-ийн илгээлтийн эзэн, ууган тарчдын нэг Өөлдийн Бавуу нь Сэлэнгэ аймгийн Ерөөгийн САА-н үтрэмийн ажилчнаар 1959 онд хөдөлмөрийн гараагаа эхэлж төв, орон нутгийн эрх бүхий дээд байгууллагуудын шийдвэрээр арван хоёр удаа дэвшиж, жаран жил тасралтгүй ажиллаж байгаа ажээ.Тэрээр энэ хугацаанд эрхэлсэн ажлаасаа хөндийрөхгүйгээр өндөр үр бүтээлтэй ажиллаж, өөрийгөө хөгжүүлэхийн тулд ЕБДС-ийн VIII-X анги, ХААДС, Намын дээд сургууль, МЛОИС зэрэг их дээд сургуулиудад тус бүр орой, эчнээ сургалцан төгсөж, Хөдөө аж ахуйн эдийн засагч, философич, түүхч мэргэжилтэй болсноор Монгол улсад “Атар газар эзэмших анхны хөдөлгөөн“-д оролцсон МХЗЭ-ийн илгээлтийн эзэн тариаланчдын дотроас гурван хос дээд мэргэжилтэй болсон анхны сэхээтэн тариаланч юм. Тэр үтрэмийн ажилчнаас МАХН-ын ТХ-ны мэдлийн ажилтан болтол дэвшин ажилласнаар атар газар эзэмших анхны хөдөлгөөнд оролцсон МХЗЭ-ийн илгээлтийн эздийн дотроос МУ-ын ХАА-н салбарын дээд тушаалын ажилтан болтол арван хоёр удаа дэвшиж ажилласан анхны тариаланч-өндөр албан тушаалтан болжээ. Тэр ингэж ажиллахын хажуугаар ХААИС-ийн магистрантур, МУИС-ийн докторантурын сургалтуудыг мөн л орой, эчнээ сургалтаар төгсөж, “Их Монгол улсын стратегийн түшиц газрууд“ сэдвээр “Эдийн засгийн ухааны магистр”-ын, “Монголын нууц товчооны орон зай, үйл явдлуудын түүхэн ач холбогдол” сэдвээр түүхийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалж, профессор цол хүртсэнээр Монгол улсын Атар газар эзэмших анхны хөдөлгөөнд оролцсон тариаланчдын дотроос Ази тивийн анхдагч тариаланч-эрдэмтэн-түүхч, эдийн засагч болсон байна. Тухайн үед капиталист удирдлагын арга хэмээн цэрвэж байсан “Түрээсийн гэрээ”-г Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит цорын ганц САА-д улс төрийн зориг гарган санаачилж хэрэгжүүлсэн нь дөчөөд жилийн турш чөмгөө дундартал хичээсэн хөдөлмөр зүтгэлээ дэнчин тавьсан эрсдэлтэй хэрэг байлаа. Гэвч энэ туршилт нь амжилттай болсон тул улсын хэмжээнд заавал нэвтрүүлэх тэргүүн туршлага болсноор Монгол улсад Атар газар эзэмших анхны хөдөлгөөнд МХЗ-ийн илгээлтээр оролцсон тариаланчийн дотроос Удирдлага зохион байгуулалтын оновчтой санал гаргаж Шинийг санаачлагчийн гэрчилгээ авсан анхдагч тариаланч-удирдах ажилтан болжээ. Үйлдвэрлэлийн эдийн засгийн үзүүлэлтээр улс, аймгийн хэмжээнд хоцрогдон, төр засгийн анхаарал татаж байсан Дархан, Зүүнбүрэн, Хүдэр, Шаамар зэрэг сум САА-нуудын ерөнхий эдийн засагч, үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга, намын хорооны дарга, АДХ-ын ГЗ-ны даргын албан тушаалд томилогдон ажилласнаар эдгээр сум САА-нууд нь улс, аймгийн хэмжээнд эхний 10 байранд тогтмол шалгардаг болгосон тул Сэлэнгэ, Дархан-Уул аймгууд, Хүдэр Шаамар, Зүүнбүрэн, Хонгор сумдын Хүндэт иргэн цол хүртээснээр Атар газар эзэмших анхны хөдөлгөөнд МХЗЭ-ийн илгээлтээр оролцсон тариаланчдын дотроос 2 аймаг, 4 сумын Хүндэт иргэн цол хүртсэн анхдагч тариаланч-хүндэт иргэн болжээ. Ө.Бавуу нь социалист тогтолцооны үед хэлэхээс ч эмээдэг байсан Их монгол улсын төрийн бодлого, Чингис хааны засаглалыг шинжлэх ухааны арга зүйгээр 40 гаруй жил бие даан судалсан материалаа олон улсын судалгааны эргэлтэд оруулах, капиталист үйлдвэрлэлийн арга гэгдэж байсан “Түрээсийн гэрээ”-г Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит цорын ганц САА (Дархан САА)-н, улмаар МУ-ын Хөдөө аж ахуйн салбарын удирдлага зохион байгуулалтын дэвшилт арга болгосноо социалист төр засгаар хүлээн зөвшөөрүүлж чадсан нь онцлог юм. Ө.Бавуугийн эдгээр санаачилга ялангуяа Түрээсийн гэрээ нь улсын өмч дээр суурилсан социалист эдийн засгийн харилцааг үндсээр нь өөрчилж, өмчийн олон хэлбэр бүхий зах зээлийн эдийн засгийн шинэ харилцаанд шилжүүлэх талаар ардчилсан төр засгаас явуулсан шинэ бодлогыг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөлийг хангаад хүчтэй хөшүүрэг болсон байна. Хэн боловч ажил хөдөлмөрөө хийсэн шиг хийж бүтээж явахад нэр хүнд, алдар гавьяа шагнал гэдэг өөрөө хүрээд ирдэг аж. Түүний нөр их хөдөлмөр зүтгэлийг ЗСБНХУ-ын “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “В.И.Лениний 100 жилийн ойн медаль”, ЗСБНХУ-ын СнЗ-ийн Баярын бичиг, ОХУ-ын Буриад, ОХУ-ын Тува улсын “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол хүртсэнээр Атар газар эзэмших анхны хөдөлгөөнд МХЗЭ-ийн илгээлтээр оролцсон тариаланчдын дотроос хуучин нэрээр ЗХУ-ын төрийн одон, медаль хүртэгсдийн анхдагч нь болжээ. Энэ бүхэн бол түүний он удаан жилийн нөр их хөдөлмөртөө амжилт бүтээл гаргаж ирсний гэрч баталгаа юм. Ө.Бавуу нь алс баруун Алтайн хязгаар Ховд нутгаас анхны атарчдын өлгий Сэлэнгэ нутагт МХЗЭ-ийн илгээлтээр ирж, 60 жилийн турш хоёргүй сэтгэлээр ямагт өндөр үр бүтээлтэй хичээн зүтгэж яваа, эдүгээ 79 настай, Сэлэнгэ аймгийн ХХАА-н газрын Ахмадын Зөвлөлийн тэргүүлэгч, “Сэлэнгэ судлал” ТББ-ын судалгааны багийн ахлагч, түүхийн ухааны доктор, профессор, ахмад атарчин Өөлдийн Бавуу нь Монголын Атарчдын бахархал, үлгэр дуурайлал болсон ажил хэрэгч, бүтээлч, гавьяагаа содон хүмүүсийн нэгэн нь яахын аргагүй мөн юм. Түүний туулж ирсэн амьдрал, хийж бүтээж ирсэн ажил хөдөлмөр, гаргаж байсан амжилт бүтээл бүхэн түүнтэй хамт ажиллаж хөдөлмөрлөж явсан анд нөхөд, дунд, залуу үеийнхэнд бахархан дуурайх үлгэр дуурайлал болж байдгаараа онцгой гэж бид бүхэн ярих дуртай.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.