Төрийн албан хаагчдын дунд зохиогдож буй ажил мэргэжлийн уралдаан эхэллээ
Э.Алтантуяа
Аймаг
/
3 долоо хоногн өмнө
Төрийн албан хаагчдын тэмцээний хүрээнд зохиогдож буй ур чадварын уралдааны эхний үе шат болох Хууль эрх зүйн мэдлэгийн асуулт, хариултын “Центавр” тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэхүү тэмцээнд оролцогчид Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны ёс зүйн шинэчилсэн дүрмийн талаар асуултуудад хариулж оролцох юм.
 
Тэмцээнийг нээж аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ын дарга Б.Алтансүх “Центавр” тэмцээний талаар ерөнхий мэдээлэл өгч оролцогчдод амжилт хүслээ.
 
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг төрийн албан хаагчдын энэ удаагийн тэмцээн илүү өргөн цар хүрээтэй болсон. Ажил мэргэжлийн ерөнхий ур чадварын уралдаанд аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, хэлтсүүд болон сумдын ЗДТГ, аймгийн Төв номын сан зэрэг нийт 24 баг орж байгаа бөгөөд нэг баг 6 хүний бүрэлдэхүүнтэй оролцож өөрсдийн оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөх болно.
 
Маргааш буюу 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ур чадварын тэмцээн үргэлжлэн явагдах бөгөөд гэрийн даалгавар буюу “Төрийн албаны үнэт зүйл” сэдэвт илтгэлийн уралдаан, Асуудалд дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх гарцуудыг боловсруулах чадварын бодлого, кейс ажиллах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, анхан шатны тусламж үзүүлэх зэрэг үе шаттайгаар явагдана.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.