Сайжруулсан түлш савлах ажил хийх сонирхолтой иргэдийг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын “Цагийн ажлын бирж”-д бүртгэж, Тавантолгой түлш ХХК-тай гэрээ байгуулна. Тухайн иргэд нийгмийн даатгал төлөхөөс гадна сард нэг сая 200 мянган төгрөгийн цалин авна.
Зарлагдсан ажлын байранд ажиллах сонирхолтой иргэдийг “Сонор плаза” төвийн 5 давхарт байрлах “Цагийн ажлын бирж”-д бүртгэх юм байна. Гэрээ байгуулан ажиллах иргэд гурван дүүргийн найман цэгт ажиллана.
Үүнд:
№ |
Цэгийн нэр |
дүүрэг |
байршил |
1 |
Цайз |
Баянзүрх |
19 дүгээр хороо Цайз захын зүүн талд |
2 |
Америк элчин |
Баянзүрх |
2 дугаар хороо Барилга мегасторын баруун талд |
3 |
Хангай |
Сонгинохайрхан |
10 дугаар хороо Хангай зах дотор |
4 |
Тахилт |
Сонгинохайрхан |
22 дугаар хороо Тахилт |
5 |
Дөлгөөн нуур 1 |
Сүхбаатар |
9 дүгээр хороо Алтайн 10 тоот |
6 |
Дөлгөөн нуур 2 |
Сүхбаатар |
9 дүгээр хоро Алтайн 9 тоот |
7 |
Дөлгөөн нуур 3 |
Сүхбаатар |
9 дүгээр хороо 100 айл |
8 |
Энканто |
Хан-Уул |
6 дугаар хороо Энканто цогцолборын зүүн талд |