Худалдааны салбарын 100 жилийн ойн баярын хурал боллоо
Монгол Улсад орчин цагийн худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар үүсэн хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын хурал өнөөдөр боллоо. Тус хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон салбарын хөгжлийн түүхийг хөдөлмөр, сэтгэл, зүтгэлээрээ бүтээлцсэн үе үеийн ахмадууд, салбарын нийт ажилтан ажиллагсад, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон юм.