Баярбаатар
БОЛОР
Улсын их хурлын гишүүн асан
Архив:
Намтар

Б.Болор 1997 онд Бельгийн вант улсын Европын Их сургууль, 2012 онд ШУТИСургуулийг төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй.
Тэрбээр 1997-2000 онд Төрийн өмчит “НИК” компаний гадаад харилцааны мэргэжилтэн, 2001-2006 онд “Гарьд Тур” ХХКомпаний ерөнхий захирал, 2006-2008 онд “Тиара Монголиа” төслийн удирдагч, 2008-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайдаар ажилласан. Ардчилсан Залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай.
Б.Болор 2012-2016 оны УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2011 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. Бизнесийн ухааны магистр цолтой. Англи, орос, франц хэлтэй.