Говийн бүсийн хөдөлмөрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ
Говийн бүсийн “Хөдөлмөр эрхлэлт-нийгмийн түншлэл” хөдөлмөрийн салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн Өмнөговь аймагт өнөөдөр /2019.10.18/ эхэллээ.
Тус зөвлөгөөнд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудын ЗДТГ, ХХҮГ болон ХНХЯ, ХХҮЕГ, МҮЭ-ийн холбоо, МАОЭНХ-ны төлөөллүүд оролцож байна.