АХМАД НАСТАН, АЗАЙ БУУРЛУУДДАА ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ
Үйл явдал
/
2021-10-02
Эрхэм хүндэт азай буурал ахмад настангууд та бүхэндээ Олон улсын ахмадын баяр болон Монголын ахмадын байгууллагын 90 жилийн ойн өдрийг мэндийг дэвшүүлье.
 
Эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмадууд, азай буурлууд та бүхэн маань дүүрэг, хорооныхоо хөгжил дэвшилд өөрийн хуримтлуулсан мэдлэг, туршлагаараа дэмжин тусалж үнэтэй хувь нэмэр оруулсаар байна гэдэгт итгэлтэй байна.
 
Дүүргийн зүгээс нийт ахмадуудынхаа эрүүл, аюулгүй орчинд аж төрөх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө олон бүтээлч ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх болно. Улс орон, гэр бүл, үр хүүхдүүдийнхээ түшиг тулгуур болсон ахмадууд та бүхэндээ эрүүл энх байж, урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье.
 
НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ,
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ
Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.144.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.