Нийслэлийн аялал жуучлалын газрын даргаар 8 жил ажилласан “НОМИН ТАЛСТ”-ын Д.БАТСҮХ төрөөс төрсөн ТЭРБУМТНЫ НЭГ ажээ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
Уржигдар 09 цаг 15 мин

Нэг хэсэг “НОМИН ТАЛСТ” хамтлагийн ахлагчаар ажиллаж байсан Д.БАТСҮХ нам дагасны буянд НАЙМАН ЖИЛ ДАРГА хийж, Нийслэлийн аялал жуулчлалын газрын даргаар “мөнхөрч буй” эрхэм юм.  Д.Батсүх ч даргын сэнтийгээсээ буусангүй,  хотын аялал жуулчлал ч олигтой хөгжсөнгүй. Ёстой нөгөө дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэдэг шиг БУРХАН МЭТ ТАХИГДСАН энэ даргаас шинэчлэл хүсээд нэмэр байсангүй.

Уг нь Монголчууд МАЛ дагавал ам тосдоно гэдэг байсан бол орчин үед МАН-ыг дагавал АМЬДРАЛ ЦЭЦЭГЛЭНЭ гэдэг болсон. Намын буянаар найман жил дарга хийсэн Д.БАТСҮХИЙН орлого асар ихээр нэмэгджээ. Тухайлбал 2019 онд 31 саяын орлоготой байсан тэрбээр 2023 онд 94 саяын ашиг олж гурав дахин өсгөсөн байна.

Харин нэг тэрбум 68 саяын үнэтэй хоёр орон сууцтай байснаа нэгийг нь зарж тэрбум 8 саяын нэг байрандаа амьдарч байгаа аж. Хорин саяын хятад мотоциклтой, 20 саяын газартай, 45 саяын үнэт эдлэлтэй, 60 саяын бэлэн мөнгөтэй, СНТ групп ХХК-ийг 100 хувь, “Снт ложисток” ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг. Нэг патенттай гэсэн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.122.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.