Хоёр Засгийн газар дамнан яригдсаны эцэст саяхан санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан МЕГА төслийн нэг бол “Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц” төсөл юм. 2021 онд энэ төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Пауэр Чайна болон Пауэр Чайна Ченгду” компанийн түншлэл шалгарсан бөгөөд Монгол компаниудын туслалцаатайгаар ажиллаж, төслийг 61 сарын хугацаанд европ стандартын дагуу хийж гүйцэтгэхээр тохирсон.
Уг төслийн захирлаар УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.САРАНЖАВ 2023 оны 03 дугаар сараас хойш өнөөг хүртэл ажиллаж байгаа. Түүний нийт орлого нь 43 сая 424 мянган төгрөг бол гэр бүлийнхэн нь 54 сая 623 мянгыг олдог аж. Нэг нэрбум 371 саяын хоёр орон сууцтай, 171 саяын үнэтэй Lexus GS 450 машин хөлөглөдөг, 250 саяын газар, 65 саяын үнэт эдлэлтэй гэж хөрөнгөө мэдүүлжээ.
Тэрбээр энэ төслийн удирдагчаар ирснээсээ хойш дорвитой ажил хийгээгүй. Ганц хийсэн нь Татвар төлөгчдийн 600 орчим сая төгрөгөөр КАЗАХ ИРГЭДИЙН БУЛШ ЗӨӨСӨН явдал. Тодруулбал Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутагт нуур үүсгэх талбайн 1315-1325 метрийн түвшинд байрлах 60 гаруй казах иргэдийн БУЛШИЙГ УХАЖ, НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ажлыг улсын төсвийн 596 сая 131 мянга 600 төгрөгөөр хийлгэжээ.