Улиран одож буй 2024 онд Монгол улсын нийгэм, эдийн засаг, улстөр, геополитик бүхий л салбарт эрс өөрчлөлт, өсөлт гарсан томоохон бодлого шийдвэрүүд өрнөлөө. Эдгээрээс оны онцлох улстөрч, онцлох үйл явдал, оны онцлох шийдвэрүүдийг тоймлон хүргэж байна.
Эрийн гурван наадмаас төлөөллөөс тодорсон ГУРВАН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон,медаль хүртээлээ. Тэднээс спортын салбарынхан тод, содон өнгө байлаа. Монголын үндэсний спортын салбараас Хөдөлмөрийн баатар төрсөн нь содон үзэгдэл байлаа.
Монгол эрийн гурван наадмын нэг чимэг СУРЫН АЛТАН ШАР ЗУРХАЙГААС тодорсон ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ш.ДАВААХҮҮ мэргэн. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Монгол Улсын дархан мэргэн, гавьяат тамирчин Ш.Даваахүү “Хөдөлмөрийн баатар” хэмээн цоллуулах болов. Тэрбэр 1989 оноос хойш монгол сурын алтан шар зурхайд харваж буй тэрбээр улсын наадамдаа тав түрүүлсэн нэгэн. Ингэхдээ 1995 оны улсын баяр наадамд түрүүлэхдээ 40 сумаас 40 оносон гайхамшигт амжилтыг тогтоосон гарамгай мэргэн. Түүний энэхүү амжилтыг өнөөдрийг хүртэл хэн ч эвдэж чадаагүй яваа нь түүхэн амжилтын нэг яах аргагүй мөн. Эрийн гурван наадмын нэг төрөл болсон үндэсний сураар өөрөө үнэмлэхүй амжилт тогтоогоод зогсохгүй бэлтгэсэн шавь нар нь хэдэн зуугаараа тоологдоно. Ш.Даваахүү мэргэн үндэсний сурын спортоос төрөн гарсан хоёр дахь Хөдөлмөрийн баатар юм.
Үндэсний бөхийн ЗУРГАА дахь ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Дархан аварга Гэлэгжамцын ӨСӨХБАЯР. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Г.Өсөхбаяр Хөдөлмөрийн баатар боллоо. Тэрбээр үндэсний бөхөөс төрж буй зургаа дахь Хөдөлмөрийн баатар болж байгаа нь энэ. Түүнээс өмнө 1992 онд Х.Баянмөнх, 1994 онд Ж.Мөнхбат, 1998 онд Б.Бат-Эрдэнэ, 1999 онд Д.Дамдин, 2006 онд Д.Цэрэнтогтох нар Хөдөлмөрийн баатар болсон билээ. Г.Өсөхбаяр аваргын хувьд Монгол бөхийн хамгийн өндөр бөхчүүдийн нэг. Биеийн өндөр 2,10 см. Тэрбээр 2014 оны 07 дугаар сарын 07-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос ҮНДЭСНИЙ БӨХИЙН ДАРХАН АВАРГА цол, тэмдэгээ авч байсан бол яг 10 жилийн дараа төрийн тэргүүнээсээ ХӨДӨЛМӨРИЙН БАААТАРЫН ТЭМДЭГ, Д.СҮХБААТАРЫН ОДОН гардаж авсан нь ховор тохиолдол юм.
Удамт хүлгээ хурдлуулсан УЯАЧДЫН дундаас төрсөн хоёр дахь ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Дамбадаржаагийн ОНОН. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач, гавьяат малчин Дамбадаржаагийн ОНОН Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Тэр уяачдаас Хөдөлмөрийн баатар цол хүртсэн хоёр дахь эрхэм юм. Түүнээс өмнө 2013 онд Тод манлай уяач Д.Даваахүү Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар энэхүү алдар цолонд хүрч байсан юм. Д.Онон манлайгийн алдарт хүрэн халзан, аварга хээр гээд олонд цуутай хүлгүүдийг нь хурдан морь сонирхогчид андахгүй. Түүний морь таних, хурдны морь уяах эрдэм ухааныг О.Батболд, О.Батбилэг хоёр хүү нь өвлөж, аавынхаа нэрийг гаргасан сайн уяачид болон өсөж байгаа билээ.
-
9 цаг 58 мин
-
10 цаг 2 мин
-
Уржигдар 19 цаг 35 мин
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин