Улиран одож буй 2024 онд Монгол улсын нийгэм, эдийн засаг, улстөр, геополитик бүхий л салбарт эрс өөрчлөлт, өсөлт гарсан томоохон бодлого шийдвэрүүд өрнөлөө. Эдгээрээс оны онцлох улстөрч, онцлох үйл явдал, оны онцлох шийдвэрүүдийг тоймлон хүргэж байна.
Дэлхийн ахмадуудын ТЭРГҮҮН БАЙРТ шалгарсан Монгол Улсын ГАВЬЯАТ ТАМИРЧИН Ц.РАДНАА
Хийж бүтээсэн үйл хэрэг, байгуулсан гавьяа, бусдад зориулсан, хариу нэхээгүй тус нь өөрийг нь өндөрт өргөж алдарт хүргэх нь сайн санааны шагнал аж. Түүнийг мэдэрч, ойлгож, хүлээн зөвшөөрнө гэдэг бол аугаа соёл. Ийм их итгэл найдвар, бусдын сайхан сэтгэлийн дэмээр урам орж, улам урагшилж байдаг хүмүүсийн нэг нь ахмад настан, алдарт гүйгч Цэрэнгийн РАДНАА гуай юм. Швед улсын Готенбург хотод наймдугаар сарын 13-25-ны өдрүүдэд хөнгөн атлетикийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоход гавьяат тамирчин Ц.Раднаа уртын харайлт болон гүйлтийн таван зайн уралдаанд түрүүлж, алтан соёмбот далбаагаа зургаан удаа мандуулж, төрийн дуулалаа зургаантаа эгшиглүүлсэн алдартан тул түүнийг ОНЫ ОНЦЛОХ АЛДАРТНААР тодруулж байна.
ДАШТ-ий 90-95 насныхны 100, 200, 400, 800, 1500 болон уртын харайлтын төрөлд алтан медаль хүртсэн Ц.Раднаа гуай 1962 онд Биеийн тамирын дээд сургуульд н.Туваандоржийн удирдлага дор анхлан бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэнээс өнөөг хүртэл спортоор тасралтгүй хичээллэж байгаа бөгөөд ДАШТ-ээс 27 алт, хоёр мөнгөн медаль, Азийн АШТ-ээс зургаан алтан медаль хүртсэн байна. Түүний хувьд 85 настайдаа буюу 2019 онд Польш Улсад болсон хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт тогтоосон анхны монгол хүн юм. Түүний дараагийн зорилго нь Мастеруудын дэлхийн аварга, 2028 онд болох ахмадуудын олимпын наадам аж. Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаа гуай “Бөртэ чоно-2024” спортын хүндэтгэлийн ёслолын наадмын “Олимпын шилдэг зүтгэлтэн” шагналыг хүртэв. Төрийн тэргүүнтэй уулзах үеэр “Хүн бүр биеийн тамир, спортоор хичээллэн, архи, согтууруулах ундаа, тамхинаас хол байвал бие, ухаан санаа эрүүл байж, урт наслах бүрэн боломжтой. Иймээс өглөө эрт босож гүйж байхыг хүүхэд, залууст захиж, эрүүл Монгол хүн байхыг” уриалсан юм.
-
Өчигдөр 13 цаг 05 мин
-
Өчигдөр 12 цаг 46 мин
-
Өчигдөр 12 цаг 08 мин
-
Өчигдөр 12 цаг 00 мин
-
Өчигдөр 11 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 17 цаг 50 мин
-
Уржигдар 12 цаг 22 мин
-
2024-12-19