Улиран одож буй 2024 онд Монгол улсын нийгэм, эдийн засаг, улстөр, геополитик бүхий л салбарт эрс өөрчлөлт, өсөлт гарсан томоохон бодлого шийдвэрүүд өрнөлөө. Эдгээрээс оны онцлох улстөрч, онцлох үйл явдал, оны онцлох шийдвэрүүдийг тоймлон хүргэж байна.
Түрүүлж, айрагдсан морьдын цолыг дуудаж, түмэнд танигдсан АЗТАЙ ЖААЛ, морь цоллооч Т.ТЭМҮҮЛЭН
Өвөрмөц хоолой, донж төрх, үндэсний хувцасаараа бусдаас танигдсан нэгэн элдэвтэй хүү бол Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат Т.Тэмүүлэн. Тэрбээр Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний их баяр наадмын үеэр гэнэт олонд танигдаж гарч ирсэн нэгэн. Эвлэгхэн хоолойгоороо түрүүлж айрагдсан морьдын цолыг тод гэгч нь дуудаж, түмний сонорыг мялаасан. Морь цоллож сураад удаагүй байхдаа “Гийнгоо” улсын уралдаанд орж тэргүүн байр эзэлсэн юм. Тэрээр “Би энэ тэмцээнд бүх сэтгэл зүрхээ зориулж бэлдсэн. Уралдаандаа ч амжилттай оролцож чадсан. Тэр үед хүн хичээвэл ард нь заавал бэлэг байдгийг ойлгосон” хэмээн дурсан ярив. Энэхүү уралдаан нь хоёр жилд нэг удаа зохиогддог ба морины цол дуудах, гийнгоо марзай, морин хуур гэсэн гурван төрөлд явагддаг. 2023 онд 10 гаран аймгийн 100 гаруй хүүхэд авьяас чадвараараа өрсөлдсөн байна. Улсын наадмаас өмнө тэрээр “Монгол магнай”, “Хангарди” зэрэг наадамд даага цоллож байв. Харин улсын наадмын дараа “Хүрээ цам даншиг наадам”, “Ламын гэгээн”, “Өлзийт” сумын 100 жилийн ойн баяр наадам, “Нүүдэлчин” фестивальд очиж цол дуудсан гэнэ. Гэрийн ерөөл, уяачдын ерөөл, сэвлэгийн ерөөлийг айл гэрийн хойморт уншаад хэдийнээ эхэлжээ. Харин одоо байрны, хуримын, унага тамгалах ёсны ерөөл сурч байгаа гэнэ. Ирээдүйд уртын дуучин мэргэжлээр суралцаж, морин хуурч, бөхийн цоллооч болж ардын язгуур урлагаа өв тэгш тээж явахыг хүсдэг гэнэ. Мөн эрүүл чийрэг, дасгал хөдөлгөөнтэй байхыг эрмэлзэж гар бөмбөгийн дугуйланд явдаг. Сагс болон хөл бөмбөгөөр сонирхлоороо бас хичээллэдэг гэнэ
-
Өчигдөр 13 цаг 05 мин
-
Өчигдөр 12 цаг 46 мин
-
Өчигдөр 12 цаг 08 мин
-
Өчигдөр 12 цаг 00 мин
-
Өчигдөр 11 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 17 цаг 50 мин
-
Уржигдар 12 цаг 22 мин
-
2024-12-19