Монгол Улсын экологийн менежментийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Үйл явдал
/
17 цаг 1 мин

Нийслэлийг төлөөлж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг БНХАУ-ын “Монгол өвс экологи, байгаль орчин групп” ХХК-ийн төлөөлөлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Дэлхийн уур амьсгалын дулаарал, цөлжилт улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилж, 2030 онд улсын хэмжээнд нэг тэрбум мод, бутлаг ургамал тарихаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Энэхүү хөтөлбөртэй уялдуулан талууд Монгол Улсын экологийн менежментийг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор харилцан тохиролцож, хамтран ажиллах санамж бичгийг байгуулав.

Түүнчлэн Монгол Улс, БНХАУ-ын холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд экологийн нөхөн сэргээлт, шинжлэх ухаан, технологи, инновац зэрэг салбарт стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцсон юм.

Улаанбаатар хотын зүгээс хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй “Монгол өвс экологи, байгаль орчин групп” нь Хятадад бүртгэлтэй өвсний технологийн цорын ганц компани бөгөөд “Үндэсний шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн аж ахуйн нэгж”, “Ойн аж ахуйн улсын тэргүүний аж ахуйн нэгж”, “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тэргүүний аж ахуйн нэгж”, “Оюуны өмчийн үлгэр жишээч аж ахуйн нэгж”-ээр тус тус шалгарсан байна.

Санамж бичиг байгуулснаар дараах ач холбогдолтой. Тодруулбал,

Улаанбаатар хотын ногоон байгууламжийн төлөвлөлт, бүтээн байгуулалтыг хийж, ландшафтын зураг төсөл, ногоон дэд бүтцээр дамжуулан хотын өнгө үзэмжийг сайжруулж, агаарын чанарыг сайжруулна.

Улаанбаатар хот орчмын гол дагуух экологийн менежментийг сайжруулна.

Улаанбаатар хотын захын хороолол болон ойр орчмын цөлжилтийн бүс нутагт экологийн нөхөн сэргээлт хийнэ.

Тарьц, суулгацын нөөцийг бий болгож, арчилж, ургуулахад хамтран ажиллах юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.58.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.