Монголын Улсын гаалийн байгууллагын мэдээлснээр 2022 онд 18.9 сая ам. долларын 45.9 мян.тонн, 2023 онд 17.7 сая ам.долларын 61.8 мян.тонн хийн түлш импортолсон байна
Үйл явдал
/
11 цаг 38 мин

Нүүрс-Химийн үйлдвэрийн 1-р үе шатад 0.5 сая тонн/жил нүүрсийг хийжүүлэх, нийлэгжүүлэх аргаар метанол үйлдвэрлэнэ. Метанолоос 300 мян.тонн нийлэг хий суурьтай ахуйн болон хийн түлш (тухайлбал хүхэргүй, үнэргүй, байгаль орчинд ээлтэй диметиллийн эфир) үйлдвэрлэн импортыг орлох бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлнэ. Монголын Улсын гаалийн байгууллагын мэдээлснээр 2022 онд 18.9 сая ам. долларын 45.9 мян.тонн, 2023 онд 17.7 сая ам.долларын 61.8 мян.тонн хийн түлш импортолсон байна.

Түүнчлэн нүүрснээс гарган авсан нийлэг хий суурьтай түлш (Диметиллийн эфир г.м.)-ийг гэр хорооллын айл өрхүүдийн дулааны эх үүсвэр болгон ашиглах боломжтой бөгөөд ингэснээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад тодорхой хувь нэмрийг оруулна.

Үйлдвэрийн 2-р үе шатыг ашиглалтад оруулснаар 2.5 сая тонн/жил нүүрснээс метанол суурьтай 500 мян.тонн полипропелин (PP) зэрэг төрөл бүрийн хуванцрын үйлдвэрлэлийн химийн үндсэн элементүүд болон 190 мян.тонн автобензин үйлдвэрлэх боломжтой. Хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд зах зээлийн эрэлттэй уялдуулж үйлдвэрлэлээс гарсан бүтээгдэхүүнийг түүхий эд хэлбэрээр ашиглаж дараагийн шатны боловсруулалтыг хийснээр олон төрлийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ингэснээр дотоодын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих суурь нөхцөл бүрдэх бөгөөд гүн боловсруулалтын үр дүнд гаргах олефин, полипропелинийг ашиглан цэвэрлэгээний бодис, цавуу, будаг, хүнсний сав, савлагаа, ханын обой, хивс, олс, доторлогоо, барилгын материал зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжийг үйлдвэрлэгчдэд олгоно. Улмаар дотоодын үйлдвэрлэлийн хэрэгцээнээс илүү гарсан химийн элементүүдийг бүтээгдэхүүн хэлбэрээр экспортод гаргаж нэгдлийн бүтээгдэхүүний төрлийг солонгоруулна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.109.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.