Сүүлийн өдрүүдэд “Эрдэнэс Монгол” компанийн удирдлага, ажилтан албан хаагчидтай холбоотой илт худал ташаа мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нийтлэгдэх боллоо.
Ингэхдээ хийсэн ажил, амжилтыг үгүйсгэж, нэр хүндийг зориуд харлуулах зорилгоор хувь хүмүүсийн нэр төр, үнэт зүйл рүү халдсан, санаатайгаар гүтгэн доромжлох зэргээр Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Байгууллагын нууцын тухай, Зөрчлийн тухай зэрэг хэд хэдэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Тухайлбал, Гүйцэтгэх удирдлагын талаар ор үндэслэлгүй гүтгэлэг бичигдсэн байгаа тул энэ мэт гүтгэлэг явуулгын шинжтэй, бодит байдалд огт нийцээгүй, санаатайгаар мушгин гуйвуулсан мэдээллийг дахин нийтэлж, түгээх тохиолдолд компанийн болон хувь ажилтнуудын эрх ашгийн үүднээс хууль, хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлэхийг албан ёсоор мэдэгдэж байна.
Бид мэдээллийн ил тод байдлыг хангах, үнэн зөв мэдээллийг холбогдох шугамаар авч хамтарч ажиллахад үргэлж нээлттэй байх болно.
"ЭРДЭНЭС МОНГОЛ" НЭГДЭЛ
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.50.1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
11 цаг 44 мин
-
12 цаг 3 мин
-
12 цаг 7 мин
-
Уржигдар 19 цаг 35 мин
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин