Орхон аймгийн Баян-өндөр, Жаргалант сумдын нутагт металлурги, химийн үйлдвэрлэл, метал хийц, эрчим хүчний үйлдвэрлэлийн чиглэлээр "Эрдэнэт" үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, катодын зэс, элементийн хүхэр, үнэт метал, зэс бүтээгдэхүүн, эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
Тус байршилд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Эрдэнэтийн овоо стратегийн ордод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ордыг иж бүрэн буюу бага агуулгатай зэсийн хүдрийн нөөцийг бүрэн ашиглах, уурхайн насжилтыг уртасгах, уурхай дагасан хотын хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, улс, орон нутгийн эдийн засагт оруулах үр өгөөжийг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор тухайн бүс нутагт үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулна. Эрдэнэтийн овоо стратегийн орд нь 10,7 сая.тн зэс, 499 мян.тн молибден бүхий 2,9 тэрбум.тн хүдрийн нөөцтэй ба уг ордоос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ жилд 40 сая тн хүдэр олборлож, 560 мян.тн зэсийн баяжмал, 6.0 мян.тн молибдены баяжмал үйлдвэрлэдэг.
Олборлолтын хугацаанд уурхайн гүн нэмэгдэн хүдрийн хатуулаг ихсэж, хүдэр дахь зэсийн дундаж агуулга 0.8-с 0.38 хувь хүртэл буурснаас шалтгаалан 21 хувиас багагүй зэсийн агуулгатай экспортын шаардлага хангасан баяжмал үйлдвэрлэхэд зардал нэмэгдэж, металл авалт болон үйлдвэрлэлийн ашиг буурч байна. Дээрх хүндрэлийг арилгаж, ордын бага агуулгатай зэсийн хүдрийн нөөцийг бүрэн ашиглах, уурхайн насжилтыг уртасгах зорилгоор 15-20 хувийн бага агуулгатай баяжмал боловсруулах SKS технологи бүхий зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг барих ТЭЗҮ, БОННҮ хийж батлуулаад байна.
Засгийн газрын 2022 оны 171 дүгээр тогтоолоор 1217 га газрыг үйлдвэрлэл, технологийн парк байгуулах зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан, үүнээс 400 орчим га талбайд паркийн суурь үйлдвэрүүд баригдаж, үлдсэн талбайд дагаж хөгжих боловсруулах үйлдвэрүүдийг төр хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан байгуулна.
Засгийн газрын 2021 оны 129 дүгээр тогтоолоор паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалт болон паркийн суурь үйлдвэр болох Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд төмөр зам, авто замын бүтээн байгуулалтын ажлын явц 55 хувьтай байна.
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барьснаар жилд 560 мян.тн зэсийн баяжмал боловсруулж, 125 мян.тн катодын зэс, 72 кг алт, 38.2 тн мөнгөн гулдмай болон 182 мян.тн элементийн хүхэр үйлдвэрлэж 1.1 тэрбум ам долларын борлуулалтын орлогыг бүрдүүлнэ.
-
10 цаг 32 мин
-
10 цаг 51 мин
-
10 цаг 55 мин
-
Уржигдар 19 цаг 35 мин
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин