УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өөрийн нэр холбогдоод буй "БЯСЛАГНИЙ ҮЙЛДВЭР"-ийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Би малаас гардаг сүү, ноос, махыг үнэтэй болгоё гэж бодоод Хөвсгөлийн хэдэн сумдад "БЯСЛАГНИЙ ҮЙЛДВЭР" байгуулъя гэж анх төсөвт мөнгийг нь суулгасан. Миний оролцоо тэр үйлдвэрүүдэд огт байхгүй. Намайг харлуулах гэж ГҮТГЭЖ байна. Би Хөвсгөлийн ард түмний дэмжлэгээр ТАВАН УДАА СОНГОГДЛОО. Үнэхээр би худлаа хэлж хулгай хийдэг байсан юм бол яагаад намайг хорихгүй байгаа юм бэ. Надад юу ч байхгүй. Би нүүрс хулгайлаагүй, ЖДҮ сангаас зээл аваагүй. Хөгжлийн банкнаас зээлгүй. Би төрөөс юм хулгайлаагүй болохоор Хөвсгөлийн ард түмэн намайг ТАВАН УДАА СОНГОСОН байхгүй юу. Энэ малчдыг чинь орлоготой болгохгүй бол бүгд хот бараадчихна. Тэгээд газар нутаг эзгүйрч, Хятадууд олноороо орж ирнэ. Монголчуудыг ХАЛАМЖИЙН БОДЛОГО НЬ ХОРЛОЖ байгаа гэдгийг даан ч ойлгохгүй байна. Тэднийг ажилтай байлгахын тулд л БЯСЛАГНЫ ҮЙЛДВЭР байгуулах гэсэн санаа" хэмээн байр сууриа илэрхийллээ.
-
20 цаг 12 мин
-
20 цаг 31 мин
-
20 цаг 35 мин
-
Өчигдөр 07 цаг 48 мин
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 19 цаг 35 мин
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин
-
Өчигдөр 07 цаг 48 мин