Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр "Хөтөл" үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, цемент, шохой, барилгын төрөл бүрийн материал үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
Тус байршилд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани “Цемент шохой” ТӨХК нь Хөтөл-1, Хөтөл 2 шохойн ордыг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг. Ордын нөөцийг бүрэн ашиглах, уурхайн насжилтыг уртасгах, улс, орон нутгийн эдийн засагт оруулах үр ашиг, баяжуулах үйлдвэрүүдийн технологийн үндсэн материал болох технологийн шохойн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулна. Хөтөл-1, Хөтөл-2 шохойн ордууд нь 4 сая.тн шохойн чулууны нөөцтэй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын хувьд дэд бүтэц сайн хөгжсөн, 9300 иргэн амьдардаг.
Паркийн суурь үйлдвэр болох шохойн үйлдвэрийг дэд бүтцийн хамт байгуулж, жилд 100 мян.тн шохой үйлдвэрлэн 90 мян.тн технологийн шохойг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюутолгой” ХХК, “ДТҮ” ХХК болон хувийн хэвшлийн баяжуулах үйлдвэрүүдэд нийлүүлнэ. Дагаж хөгжих боловсруулах үйлдвэрүүдийг төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан байгуулна.
-
11 цаг 21 мин
-
11 цаг 25 мин
-
Уржигдар 19 цаг 35 мин
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин