2024 ОНЫ ОНЦЛОХ ШИЙДВЭР: Улсын хөгжлийг  гацааг гаргаж, түгжээг тайлах “ХУРДТАЙ, ЗОРИГТОЙ” ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР байгуулагдав
З.Батхуяг
Нийтлэл
/
18 цаг 48 мин

Улиран одож буй 2024 онд Монгол улсын нийгэм, эдийн засаг, улстөр, геополитик бүхий л салбарт эрс өөрчлөлт, өсөлт гарсан томоохон бодлого шийдвэрүүд өрнөлөө. Эдгээрээс оны онцлох улстөрч, онцлох үйл явдал, оны онцлох шийдвэрүүдийг тоймлон хүргэж байна.

Улсын хөгжлийг гацааг гаргаж, түгжээг тайлах “ХУРДТАЙ, ЗОРИГТОЙ” ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР байгуулагдав

Монголын дотоод улстөрд олон өөрчлөлт гарсны нэг нь “ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР” байгуулсан явдал. Сонгуулийн үр дүнд нийт сонгогдсон гишүүдийн 54 хувийг дангаараа авсан Монгол Ардын нам Засийн газраа бие дааж байгуулах 100 хувийн боломж байв. Гэвч хийх ажил ихтэй, хэрэгжүүлэх төсөл олонтой, гацаасан бүхнийг хөдөлгөх, гал алдахгүй, тог таслахгүй байхыг хүсч, Засгийнхаа насыг уртасгаж, бусдад боломж олгохын тулд Ардчилсан нам, ХҮН намуудтай “ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР” байгуулж, 10 сайдын суудлаа бэлэглэчихэв.

Монгол Ардын намын дүрмэнд нам сонгуульд ялсан тохиолдолд намын дарга нь Ерөнхий сайд байна гэж заасан. Харин Үндсэн хуульд Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх, танхимын гишүүдээ огцруулах бүрэн эрхтэй болсон. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын хувьд Засгийн газраа бусадтай “хамтарч” байгуулсан шийдмэг алхам нь 64 суудалтай МАН-ын бүлэг дотор эсэргүүцэгч, гомдогч нарыг бий болгов. Хольмог тогтолцоо, бүсчилсэн хэлбэрээр явагдсан сонгуулийн үр дүнд парламент таван улстөрийн хүчинтэй болж, Засаг гурван гол хүчнээс бүрдсэн нь урьд хожид Монголын улстөрийн түүхэнд байгаагүй шинэ зүй тогтол байв. Шинэ тутам байгуулагдсан Засаг хийх ажлаа төлөвлөн, хэтийн зорилгоо тодорхойлж, хөгжлийн магнайд хурдан очих “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” нэртэй хамтралын гэрээг Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржхандтай байгуулж, ямар нэг улстөржилт, гацаалт үүсгэж, өмнөх 34 жилийн гашуун сургамжийг давтахгүйгээр ТОМ ТӨСЛҮҮДЭЭ ХӨДӨЛГӨЖ, ТОМ АСУУДЛАА ШИЙДЭЖ, тог цахилгаантай, авлига, ашиг сонирхолгүй, алдаа мадаггүй, үйлдвэржсэн БҮХ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ГАДААД УЛСАД ЭКСПОРЛОЖ ГАРГАДАГ улс болгохын төлөө үндэсний хэмжээний “14 МЕГА ТӨСӨЛ”-ийг хэрэгжүүлэхээр шийдсэн нь энэ юм. Гурван нам хамтарч Засаг бүрдсэн “ЧАНДМАНЬ ЗОХИЦОЛ” бол ЭХИЙГ НЬ ЭЦЭЭЖ, ТУГАЛЫГ НЬ ТУРААХГҮЙ гэсэн улстөрийн зорьмог шийдвэр юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.27.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.