Улиран одож буй 2024 онд Монгол улсын нийгэм, эдийн засаг, улстөр, геополитик бүхий л салбарт эрс өөрчлөлт, өсөлт гарсан томоохон бодлого шийдвэрүүд өрнөлөө. Эдгээрээс оны онцлох улстөрч, онцлох үйл явдал, оны онцлох шийдвэрүүдийг тоймлон хүргэж байна.
Зангараггүй улстөрчдөд ХЭМНЭЛТИЙН ХИЧЭЭЛ заасан ТАНГАРАГТАА ҮНЭНЧ гишүүн Жудагийн БАЯРМАА
Намын дарга нар нь дээгүүрээ Засагт хамтран эвсэж, сайдын суудалд шигдсэн Ардчилсан намд зарчим ярьж тодорсон, төсөв хэмнэхийг шаардсан жавхаатай, цовоо, гялайх ганц шударга эмэгтэй байгаа нь 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд тус намын жагсаалтын зургаа дугаарт бичигдсэн Жудагийн Баярмаа гишүүн юм.
Тэрбээр аливаа асуудалд судалгаатай, зарчимтай ханддаг төдийгүй гярхай нэгэн аж. Засгийн газраас өргөн барьсан 2025 оны төсвийн хуульд хуудуутай, хэрэггүй зүйл их байгааг анзаарч, улмаар улдан эсэргүүцэж, сульдаж унахаа шахсан цөөн хэдэн гишүүдийн нэг. Сангийн сайд Б.Жавхлантай цэц булаалдан тэмцэж сумдад “иргэдийн хөгжлийн төв барих шаардлагагүй”, Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдтай “хүүхдүүдийн ирээдүйг авлигадаж 18,3 тэрбумаар кино үзүүлэх нь буруу” хэмээн санал зөрөлдөж, Н.Учрал сайдын зүтгүүлсэн “Үндэсний хиймэл дагуул” ын төсөл хэрэггүй. Түүний оронд хавдрын эмнэлэг барих төсөв оруулж ирсэн нь дээр хэмээн шөргөөцөлдөж, аргаа барахдаа бусад гишүүдийн хамт ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ХИЙЖ төсвийн зарлагыг бууруулах ёстой. Хэтэрхий данхайсан төсөв оруулж ирлээ. Шаардлагагүй төсвүүдээ тана гэж мэдэгдэв. Түүний хэлсэн үг, илэрхийлсэн байр суурь болгон хүчтэй байж, иргэдийн дэмжлэгийг ихээр авсан.
Гэвч сайны хажуугаар саар гэгчээр ШУДАРГА ЁС, ҮРЭЛГЭН БУС ТӨСВИЙН ТӨЛӨӨ хоолойгоо сөөтөл орилсон Ж.Баярмаа гишүүн гэнэт нэг өглөө “НИЙГМИЙН ХАЛДВАРТ ӨВЧИН “ТЭМБҮҮТЭЙ”. Тэр тусмаа мэдээлэл нь хакерт алдагдсан “Интермед” эмнэлгээр үйлчлүүлсэн болж таарав. Төсөв гээд хамаг анхаарлаа төвлөрүүлсэн тухайн цаг үед түүний саналыг өөр тийш нь эргүүлэх зорилгоор МАН-ын зүгээс ийнхүү халдварт өвчтэй болгон муухай харагдуулах, нэр хүндийг нь унагах, гутаан доромжлох үйлдэл гаргасан нь илт болов. Эмэгтэй хүн улстөрд явах хатуу даваа гэдгийг Ж.БАЯРМАА гишүүнд ах намынхан сануулсан ч тэрбээр бууж өгөлгүй зүтгэсээр АЛДАГДАЛГҮЙ ТӨСӨВ БАТЛУУЛЖ, цаашид ашигтай төсөв батлуулахын төлөө улам хичээнэ хэмээн нүүр бардам хэлсэн нь 126 гишүүнтэй парламентын онцлох улстөрч яах аргагүй мөн байлаа.
-
15 цаг 58 мин
-
17 цаг 27 мин
-
Уржигдар 19 цаг 13 мин
-
Уржигдар 18 цаг 22 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 14 мин
-
Уржигдар 12 цаг 11 мин
-
Уржигдар 12 цаг 07 мин
-
Уржигдар 12 цаг 05 мин
-
Уржигдар 19 цаг 13 мин
-
Уржигдар 12 цаг 05 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 22 мин