ЭЗБХ: УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн (2024.12.26) хуралдаан гишүүдийн 84 хувийн ирцтэйгээр эхэлж,  “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан төслийн зарим заалтын найруулга, агуулгыг тодруулж, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан бол Ж.Алдаржавхан гишүүн нүүрсний экспортын хэмжээ төсөл дэх хэмжээнд хүрэхгүй тохиолдолд үүсэх эрсдэлийн талаар тодруулав. Б.Дэлгэрсайхан сайд хариулахдаа “Төсөл батлагдсанаар хил холболтын ажил хавар эхэлнэ. Экспортлох нүүрсний хэмжээг тусгахдаа манай талаас уурхайн хүчин чадалдаа тохируулсан. Мөн ачаа эргэлтийг бүрэн ашиглах, нөгөө талаас нүүрсний экспортын хэмжээг аль ч нөхцөлд тогтмол байлгах зорилготой” гэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин мөн төслийн зарим заалттай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ийнхүү Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.218.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.