Улиран одож буй 2024 онд Монгол улсын нийгэм, эдийн засаг, улстөр, геополитик бүхий л салбарт эрс өөрчлөлт, өсөлт гарсан томоохон бодлого шийдвэрүүд өрнөлөө. Эдгээрээс оны онцлох улстөрч, онцлох үйл явдал, оны онцлох шийдвэрүүдийг тоймлон хүргэж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчилсан нь ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД оров
Манай улсын мөнхийн хоёр хөршийн нэг ОХУ-ын төрийн тэргүүн Валадимер Валадимерович Путин Халх голын ялалтын 85 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар 2024 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотод айлчлав. 1939 оны Халх голын тулаанд Зөвлөлт Монголын цэргүүд холбоотон болж Японы армийг бут цохисон нь хоёр улсын найрамдалт хамтын ажиллагаа, түүнчлэн тусгаар тогтнолд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн тодотгов. Аугаа эх орны дайны ялалтад ч Монголчуудын оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их гэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсын төрийн тэргүүний урилгаар айлчилсаны хариуд Монголчууд эрчим хүч, нефть, худалдаа, хөдөө аж ахуйн салбарт ганхашгүй бат, тогтвортой байнгын харилцаатай болов. Манай улсын эрчим хүч болон шатахууны асуудал ОХУ-аас шууд хамааралтай хэдий ч зарим үед хязгаарлалтад өртөөд байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгч В.Путины айлчлалаар ЦАХИЛГААН болон НЕФТИЙН ГАЧИГДАЛД ОРОХГҮЙ байх боломж бүрдсэн юм.
Тухайлбал, Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай, Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж байгааг сайшаан тэмдэглэв. Түүнчлэн Эгийн усан цахилгаан станц байгуулахтай холбогдуулан байгаль орчны хамтарсан үнэлгээ хийж, хоёр улсын Засгийн газрын хоорондын ажлыг эрчимжүүлэн, нэгдсэн шийдэлд хүрлээ.
ОХУ нь хөрш зэргэлдээх Украйн улсад цэргийн тусгай ажиллагаа явуулаад удаж буй. Үүнтэй холбоотойгоор В.Путин Ерөнхийлөгчийг Монгол улсад айлчилсан үеэр нь Олон улсын эрүүгийн шүүхийн тушаалыг биелүүлж Путиныг баривчлахыг Украин улс Монголоос хүссэн. Монгол Улс Ромын дүрэмд нэгдэн орсон улсын хувьд Путиныг хүрэлцэн ирэхэд нь баривчлах үүрэг хүлээсэн ч зочны хувиар ирж буй түүнийг баривчлах эрх Монголын гадаад бодлогод байхгүй юм.
-
17 цаг 31 мин
-
Уржигдар 19 цаг 13 мин
-
Уржигдар 18 цаг 22 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 14 мин
-
Уржигдар 12 цаг 11 мин
-
Уржигдар 12 цаг 07 мин
-
Уржигдар 12 цаг 05 мин
-
Уржигдар 19 цаг 13 мин
-
Уржигдар 12 цаг 05 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 22 мин