Ж.Алдаржавхлан: Хууль бус газар олголттой хууль эрх зүйн хүрээнд шат дараатай, тууштай тэмцсээр ирсэн
Үйл явдал
/
2021-10-04
Хан-Уул дүүрэг нь иргэдийнхээ дэмжлэгтэйгээр хууль бус газар олголт болон газраа зориулалтын дагуу ашиглаагүй иргэн, аж ахуйн нэгжүүдтэй тэмцэж цөөнгүй газрын эзэмших эрхийг хүчингүй болгуулсаар байна.
 
? Зөвхөн манай 1 дүгээр хороонд л гэхэд 14 байршилд газрын эзэмших эрхийг цуцлуулах саналыг 2019 оноос эхлүүлэн шат дараатайгаар холбогдох газруудад уламжилж амжилттайгаар цуцлуулж
НОГООН БАЙГУУЛАМЖ, ЦЭЦЭРЛЭГ зэрэг бүтээн байгуулалтыг хийж иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсээр байна.
? Тус хорооны 39 дүгээр байрны хойд талбайд газар эзэмшиж байсан "Дорнын хээр азарга" ХХК-ийн газар эзэмших эрхийг мөн дуусгавар болгож цуцлуулснаар одоогоор тохижилтын ажлыг нийслэлээс хийж байна.
? Энэ мэтчилэн дүүргийн хэмжээний нутаг дэвсгэрт хууль бус газар олголттой болон, зориулалтын дагуу ашиглаагүй иргэн, ААН байгууллагын газар эзэмших эрхийг дуусгавар болгож дүүргийнхээ иргэд, оршин суугчдад ээлтэй, таатай орчинг бүрдүүлэхийн төлөө дүүргийн удирдлагууд хуулийн хүрээнд ажилласаар байх болно.
 
 
 
 
 
 
 
 
 

 

 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.157.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.