Хан-Уул дүүргийнхээ Эрхэм хүндэт ахмад буурлууд түүхт 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!
Үйл явдал
/
2021-10-01
Нийслэл хотынхоо хөгжил дэвшлийг түүчээлэн өдрөөс өдөрт дэвжин дээшилж, өргөжин тэлж буй ✅Хан-Уул дүүргийнхээ ахмад настнуудын эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай орчинг бүрдүүлэх үүднээс “Ахмадаа дээдэлье” дэд хөтөлбөрийн хүрээнд ахмад настан, хүүхэд багачууд чөлөөт цагаа эрүүл агаарт зөв боловсон өнгөрүүлэх найман цэцэрлэгт хүрээлэн, хоёр чийрэгжүүлэлтийн талбай, зургаан хороо Ахмадын хөгжлийн төвтэй боллоо.
 
✅Дүүргийнхээ ахмадуудад зориулан Жаргалантын аманд “Эко ахмадын сувилал”-ын барилга шинээр ашиглалтад орсноор Та бүхэнд амралт сувилалын үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна.
 
✅Цаашдаа ч дүүргийн удирдлагын зүгээс ахмад настан, хүүхэд залуучуудынхаа эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах болно.
Та бүхэндээ эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе!
 
                                                                         ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЖУКОВЫН АЛДАРЖАВХЛАН
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.28.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.