"Улаанбаатар түншлэл-2021" олон улсын үзэсгэлэнд Зээлийн батлан даалтын сан оролцлоо
Үйл явдал
/
2021-10-03

Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд ХХААХҮЯ, МҮХАҮТ, НЗДТГ, ЖДҮГ-тай хамтран “Улаанбаатар Түншлэл-2021“ олон улсын үзэсгэлэн зохион байгуулсан.

46 дахь удаагийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ 9.30-нд болсон. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус үзэсгэлэн нь цар тахлын улмаас нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд үүсээд буй хүндрэл бэрхшээл, хямралыг хамтдаа даван туулах, эдийн засаг бизнесийг сэргээх онцгой цаг үед болж байгаагаараа онцлог бөгөөд аравдугаар сарын 3 хүртэл “Мишээл экспо” олон улсын худалдааны төвд үргэлжилсэн.

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ихбаяр болон Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайд, олон улсын байгууллагын суурин төлөөлөгч нар оролцсон бөгөөд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин үзэсгэлэнгийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “МҮХАҮТ-аас гишүүн байгууллагууд, бизнес эрхлэгчдэд зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, түншлэлийг бий болгох, үндэсний хэмжээнд аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нэгдсэн сүлжээнд нэгтгэх, мэдээллийг эмх цэгцтэй нэг байршилд төвлөрүүлэн, нийтэд хүргэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор www.trademongolia.mn вебсайтыг ашиглалтад оруулаад байгаа бөгөөд “Улаанбаатар түншлэл-2021” үзэсгэлэнг энэхүү вебсайтаар дамжуулан олон нийтэд цахим хэлбэрээр давхар хүргэж байна” гэв.

“Улаанбаатар түншлэл-2021” үзэсгэлэнд мэдээллийн технологи, эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ, хөнгөн үйлдвэрийн салбар, хүнс, хүнсний бүтээгдэхүүн, гадаад худалдааны салбарын 70 гаруй бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж оролцсон. Тус арга хэмжээнд Зээлийн батлан даалтын сан мөн оролцож дотоодын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд батлан даалттай зээлд хэрхэн хамрагдах, хамрагдахад анхаарах зүйлсийн талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл өгсөн билээ.

 

Бусадтай хуваалцаарай

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.212.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.