Ерөнхийлөгч ЭХ ОРОНДОО ирлээ
Үйл явдал
/
2021-09-26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх орондоо ирлээ 

АНУ-ын Нью Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр орой эх орондоо ирлээ. Тэрбээр Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлсэн.

Энэ үеэр 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгааг НҮБ-ын индрээс мэдэгдсэн нь олны анхаарлыг татаж байна.

Түүнчлэн Польш, Эстони, Вьетнам улсын Ерөнхийлөгч нар болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Колумбын их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай уулзалт хийсэн юм.

Монгол Улс НҮБ-д 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гишүүнээр элссэн түүхтэй. Бүрэн эрхт гишүүн болсноор НҮБ-ын системийн бусад байгууллага, олон улсын гэрээ, хэлэлцээрүүдэд нэгдэн орох боломжтой болсон. Энэ нь Монгол Улсын гадаад бодлогыг өргөжүүлэх, НҮБ болон бусад гишүүн орны тусламж, дэмжлэгийг авч, хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.79.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.